solongonews
Ши Жиньпин Габоны ерөнхийлөгчөөр сонгогдсон Нгуэмад баярын цахилгаан илгээв
2025-04-21 16:04
Ши Жиньпин Габоны ерөнхийлөгчөөр сонгогдсон Нгуэмад баярын цахилгаан илгээв

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 19-ний өдөр Брис Клотер Ориги Нгуэмад баярын цахилгаан илгээж, түүний Бүгд Найрамдах Габон улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Габон уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан тууштай дэмжиж ирсэн. Би Хятад, Габоны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Нгуэматай хамт Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр боломж болгож, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө хүртэхэд бэлэн байна гэжээ.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл