
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний найдлагаар Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн хариуцлагатай хүн саяхан Үндэсний драмын театрын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин Ю Бэньчанд Ши Жиньпин даргын мэндчилгээг уламжиллаа.
Ши Жиньпин мэндчилгээндээ, Таныг 92 насандаа ХКН-д элсүүлснийг сонсоод маш баяртай байна. Намынхаа төлөө зүрх сэтгэлээ зориулдаг сайхан сэтгэлийг тань мөн бахархаж байна. Таныг намын гишүүдийн манлайлагч байж, үлгэр жишээ үзүүлэн, илүү олон урлаг соёлын ажилтнуудыг дайчлан, социалист соёлын агуу их хөгжил цэцэглэлт, соёлын хүчирхэг гүрэн байгуулах үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Танд эрүүл энх, аз жаргал хүсье гэжээ.
Ю Бэньчан 1933 онд төрсөн бөгөөд драмын театрын жүжигчнээр олон жил ажилласан юм. Олон ангид кино “Жи Гун” зэрэг бүтээлээрээ ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, олон сайхан урлагийн дүрийг амьлүүлжээ.
