
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 02-р сарын 25-ны өдөр Хятадын цахилгаан холбоо \China Telecom\, Хятадын харилцаа холбоо \China Unicom\, Хятадын гар утас \China Mobilе\ зэрэг компаниудаар зочилж, технологийн шинэчлэлтэй танилцсан байна.
Ли Чян5
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс байгуулах тухай чухал итгэл найдварыг сайтар хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийн инновацийг удирдан чиглүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин, өндөр чанартай хөгжлийг илүү сайн ахиулах ёстой гэж хэлэв.
Хятадын Мобайл инновацийн төвд Ли Чян 6G технологийн судалгаа, хэрэглээ, тооцоолох хүчний сүлжээний төлөвлөлтийн платформын бүтээн байгуулалттай танилцлаа.
Ли Чян:
- 5G-ийн өргөн цар хүрээтэй хэрэглээг түргэтгэхийн зэрэгцээ 6G технологи, стандартын судалгааг бэхжүүлж, тэргүүлэх давуу талаа нэгтгэн, өргөжүүлэх ёстой. Тооцоолох нөөцийн төлөвлөлтийг идэвхтэй оновчтой болгож, ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэн, тооцоолох хүчний хангамж, нийлүүлэлтийн үл нийцэх зэрэг асуудлыг шийдэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, дунд жижиг аж ахуйн нэгжүүдэд илүү сайн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх ёстой гэж хэллээ.
