Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 9-р сарын 21-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Хятадад айлчилж буй Смитээр ахлуулсан АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн багийг хүлээн авч уулзав.

Ли Чян хэлэхдээ, Хятад Америк хоёр орон бол дэлхийд чухал нөлөө бүхий томоохон гүрнүүд юм. Хятад, Америкийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орны хамтын ашиг сонирхол болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцнэ. Он гарснаас хойш Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Д.Трамп нар олон удаа утсаар ярьж, Хятад, Америк хоёр орон яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Америкийн харилцааны дараачийн үе шатаны стратегийн чиглэлийг тодорохойлох ёстой гэж санал нэгтэй үзсэн байна. Хятад улс Америктай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа хожихыг хүсэж байна. Иймд Америкийн тал Хятадтай ижил чиглэлээр урагшлаж, хоёр орны харилцааг зөв замаар хамтаар ахиулж, хоёр орон болон дэлхий нийтэд үр өгөөжөө хүртээх нь ёстой гэжээ.
Ли Чян мөн хэлэхдээ, Хятад Америк хоёр орон харилцан хөгжлийн түнш бололцож, бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, харилцан дэмжиж, хамтдаа амжилтад хүрэх ёстой. Хятад улс Америктай эрх тэгш, харилцан хүндэтгсэн, харилцан ашигтай байх зарчмаар өөр өөрийн анхаарал хандуулж буй асуудлаа шийдвэрлэхэд бэлэн байна. Америкийн Конгресс Хятад Америкийн харилцааг зөвөөр харж, хоёр орны солилцоо хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, хоёр орны найрамдал хамтын хөгжлийг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
