solongonews
Ши Жиньпин Грекийн ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа
2016-07-05 22:52
Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр Ардын Хурлын Танхимд Грекийн ерөнхий сайд Ципрасыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин: - Хятад, Грек дипломат харилцаа тогтоосны 44 жилийн турш хоёр тал харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай зарчмаар харилцаагаа хөгжүүлж, найрсаг харилцаа тогтоосон юм. Эртний соёл түүхт хоёр орны хувьд сэтгэл зүрхээ нэгтгэн, улс төрийн харилцан итгэлцлээ бататган, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад Грекийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шат ахихыг хүсэж байна гэлээ.

Ципрас: - Юуны өмнө ХКН байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, Грек, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойгоор Хятадад айлчилж буйдаа туйлын баяртай байна гэлээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл