solongonews
Ши Жиньпин АЧА байгуулагдсаны ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв
2025-08-01 15:16
Ши Жиньпин АЧА байгуулагдсаны ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан тушаалд гарын үсэг зурж, Цэргийн сансар огторгуйн хүчин, Кибер орчны хүчин, Мэдээллээр дэмжих хүчин, Хамтарсан техник хангамжийг дэмжих хүчний цэргийн тугуудын загварыг зарлав. Түүнчлэн тэрээр 08-р сарын 01-ний Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны ойн баяр хүрч ирж буйг тохиолдуулан АЧА-ын нийт офицер дайчид, Зэвсэгт цагдаагийн офицер дайчид, цэргийн жирийн алба хаагчид, бэлтгэл цэргүүд болон өрхийн цэргүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Цэргийн төрөл зүйл бүрийн далбааг 2025 оны 08-р сарын 01-с эхлэн хэрэглэнэ.

Цэргийн далбааны тогтолцоог боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Цэргийн Төв Зөвлөлөөс "Цэргийн туг далбааны тухай удирдлагын тогтоол журам (туршин хэрэгжүүлэх) "-д нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, цэргийн тугны төрөл зүйл бүрийн бүтэц, түүнийг хэрэглэх тохиолдол, нөхцөлийг шинэчлэн, цэргийн туг далбааны удирдлага, стандартчихлах, цэргийн туг далбааны нэр хүндийг хамгаалахад эрх зүйн баталгааг хангажээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл