Ши Жиньпин хэлэхдээ: - Олон жилийн турш Хятад улсын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Швейцарийн Холбооны Хэлэлцэх хурал нь харилцан хамтран ажиллаж, Хятад, Швейцарийн харилцааны эрүүл, тогтуун хөгжилд чухал үйл хэргийг гүйцэтгэсэн юм. Хятад улс хоорондын харилцааг идэвхтэй хөгжүүлэх нь Швейцарийн Холбооны Хэлэлцэх хурлын гишүүн намуудын хамтын үзэл баримтлал болжээ. Хятад, Швейцарийн Холбооны чөлөөт арилжааны гэрээнд гарын үсэг зурахад гаргасан Швейцарийн Холбооны Хэлэлцэх хурлын үйл хэргийг Хятадын тал маш сайн үнэлж байна гэлээ.
Сталь болон Бишофф Берг хэлэхдээ: - Хоёр орны хурал, бүс нутаг болон иргэдийн хоорондох харилцаа, хамтын ажиллагаа нь өдөр ирэх тусам өргөжиж байна. Ялангуяа Швейцарийн Холбооны улс болон Хятад улс нь чөлөөт арилжааны хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш хоёр орны гадаад худалдааны харилцаа сайжран, хамтын ажиллагаа асар их амжилтад хүрч, Хятад улс нь Швейцарийн Холбооны Ази тив дэх хамгийн чухал түнш, дэлхийн гуравдугаар том түнш болсон юм. Хоёр тал 20 гаруй үр нөлөө ихтэй холбоо барих тогтолцоог байгуулсан. Швейцарийн тал нь хоёр орны хууль тогтоох салбарын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ба хоёр орны гадаад арилжаа, боловсрол, эрчим хүч зэрэг салбар болон “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахад таатай байна гэлээ.
