Ши Жиньпин даргын Зүүн өмнөд Азид хийсэн айлчлал нь найрамдал, хамтын ажиллагааны үр бүтээлтэй аялал болсон төдийгүй, соёл иргэншлийн яриа хэлэлцээний гүн гүнзгий аялал болсон юм.
Тус айлчлал нь хүмүүсийн сэтгэлийг дулаацуулсан. Ханойн олон улсын хурлын төвд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Су Лин, Вьетнам улсын дарга Луонг Куонг нар Хятад, Вьетнамын ардын гала тоглолтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, "Хувьсгалын түүхийг судлах аялал" төслийг эхлүүлж, хоёр орны залуучуудын найрсаг түүхийг судлах, харилцан суралцах аз тохиолыг бий болгожээ.
Пномпенийн Энх тайвны ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Камбожийн Ерөнхий сайд Хун Манеттай уулзах үеэрээ Камбожид засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэн олгож, Хятад Камбожийн залуучуудын яриа хэлцэл, солилцооны механизмыг бий болгохыг дэмжиж, орон нутгийн засаг захиргаа, хэвлэл мэдээлэл, судалгааны төвүүдийн улам олон солилцоо өрнүүлж, хоёр орны ард түмнийг улам ойр дотно болгохыг хүссэн байна.
- Малайз, Хятад хоёр орон эртний философичдын үзэл санааг дагаж, "Күнзийн сургаал болон Исламын соёл иргэншлийн яриа хэлэлцээ" зэрэг үйл ажиллагаа зохиож, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, зөвшилцлийг тасралтгүй өргөжүүлж, эв найрамдал, хөгжил цэцэглэлт зэрэг үнэт зүйлсийг хөөцөлддөг. Ши Жиньпин дарга бол улс төрийн гарамгай удирдагч төдийгүй эдийн засгийн хөгжлийн тухай ч сайн ойлгож мэддэг. Нэн ч гярхай алсын хараатай, соёл иргэншлийн үнэ цэнийг ойлгодог агуу удирдагч юм гэж Ерөнхий сайд Анвар Ибрахим хэллээ.
Ши Жиньпин даргын Зүүн өмнөд Азид хийсэн айлчлал нь сайн хөрш, найрамдалт харилцааг чухалчлан, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах үндсэн шугам болох хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад анхаарал хандуулж буйг дэлхий дахинд харуулсан байна. Хятад улс хөрш орнуудтайгаа найрсаг, хамтын ажиллагаатай байж, бүс нутгийн улс орнуудтай энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн, үзэсгэлэнтэй, найрсгаар зэрэгцэн орших Ази тивийг бүтээн байгуулж, дэлхийн энх тайван, хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг дэмжихэд улам их хувь нэмэр оруулах болно.
Хятад улс болон хөрш зэргэлдээ орнуудын ард түмний найрамдал нь цаг хугацааг туулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах гайхамшигт ирээдүй рүү урагшилж байна.

Малайзын Куала Лампур хотын өнгө үзэмж
Гэрэл зургийг: Синхуа агентлагийн сэтгүүлч ЯО ДАВЭЙ

04-р сарын 14-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Ханойд болсон Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Су Линий угтан авах ёслолд оролцов
Гэрэл зургийг:Синхуа агентлагийн сэтгүүлч ЖЭН КАЙЖҮНЬ

04-р сарын 16-ны үдээс өмнө Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандар Ши Жиньпин даргад хүндэтгэл үзүүлэх ёслол хийв
Гэрэл зургийг :Синхуа агентлагийн сэтгүүлч ЖАЙ ЖЯНЬЛАНЬ

04-р сарын 17-нд Ши Жиньпин Камбожийн ван Нородом Сихамонигийн урилгаар Камбожид төрийн айлчлал хийхээр тусгай онгоцоор Пномпеньд хүрэв
Гэрэл зургийг :Синхуа агентлагийн сэтгүүлч ВАН Е

Камбожийн Сиануквилл чингэлгийн терминал /Дрон зураг/
Гэрэл зургийг: Синхуа агентлагийн сэтгүүлч ЖАН ЖИНЬЖЯ

Малайзын Кедах мужийн Лангкави хотноо болж буй АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын хэвлэлийн бага хурал.Гэрэл зургийг:Синхуа агентлагийн сэтгүүлч ЧЭН ИХЭН

Малайзын үзэгчид Куала Лумпурт болсон "Нежа 2:
Луугийн хааныг байлдан дагуулсан" киноны нээлтэд оролцож байна
Гэрэл зургийг: Синхуа агентлагийн сэтгүүлч ЧЭН ИХЭН
