

ХКН-ын Төв Хороо "15-р таван жилийн төлөвлөгөө"-г боловсруулж байгаа юм. "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанчаар зураглан төлөвлөх нь намын 20-р их хурлын стратегийн байршуулалтыг бүх талаар хэрэгжүүлэх, Хятадын орчин үеийн шинэчлэлийг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм.
1980-аад онд Шямэнь хотын Намын хорооны байнгын хорооны гишүүн, хотын дэд дарга байсан Ши Жиньпин нэг жил хагасын хугацаанд "1985-2000 он хүртэлх Шямэний эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх стратеги"-ийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан юм. Энэ нь Хятадын орон нутгийн засаг захиргаанаас боловсруулсан хамгийн анхны 15 жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх стратеги болжээ.
"Шямэний хөгжлийн стратеги"-ийг амжилттай хэрэгжүүлснээр "15-р таван жилийн төлөвлөгөө"-г боловсруулахад маш чухал ач холбогдол үзүүлсэн юм.
Шямэнь бол Хятадын хамгийн анхны эдийн засгийн дөрвөн тусгай бүсийн нэг юм. 1985 оны 6-р сард Ши Жиньпин Шямэнь хотод ажиллаж, хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, дэд даргын албан тушаалыг хашиж байсан юм.


