solongonews
Ши Жиньпин Тайландын эзэн хаанд баяр хүргэв
2016-12-02 21:09
Дарга Ши Жиньпин Тайландын эзэн хаанд баяр хүргэв.

      Хятад улсын дарга Ши Жиньпин 1-нд Тайландын шинэ эзэн хаан Маха Вачиралонгкорнд баярын цахилгаан илгээж, түүнийг Тайландын эзэн хааны суудалд заларсанд нь баяр хүргэжээ. Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Тайланд бол найрсаг хөрш бөгөөд нэг гэр бүл шиг дотнын харилцаатай юм. Хоёр орны тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа ч тасралтгүй гүнзгийрэн хөгжиж байна. Тайландын эзэн хаан урт хугацаанд Хятад Тайландын харилцааны хөгжилд анхаарал хандуулж, хоёр орны найрсаг харилцаанд орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Бид Тантай хамтдаа хоёр орны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио  
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл