Тэсрэлт-Бий болгохоос шилдгийг бүтээх хүртэл
Жан Шүнлэй нь Жэжян мужийн Үжөү Шиньчүнь групп ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд сүүлийн жилүүдэд тэрээр баг хамт олноо удирдан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 9 патент авч, Жэжян мужийн шинжлэх ухаан технологийн дэвшлийн шагнал, улсын үйлдвэрлэлийн салбарт аварга болсон юм.
Үжөү Шиньчүнь групп нь Хятадын холхивчийн нутаг болох Жэжян мужийн Шинчан шянд байрладаг. 1960-аад оноос энэ нутагт холхивч үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд зарим компаниуд аажмаар Жэжян мужийн холхивчийн салбарын тэргүүлэгч болж хөгжсөн юм.
2015 оноос хойш ногоон эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлснээр орон нутгийн холхивч үйлдвэрлэгч компаниуд үйлдвэрлэлдээ шинэчлэл хийх шаардлага гарсан. 20 шахам жилийн турш уламжлалт холхивч үйлдвэрлэж буй Үжөү Шиньчүнь компани дотоод, гадаад зах зээлийн чиг хандлагын талаар гүнзгий судалгаа хийж, технологийн болон аж үйлдвэрийн шинэчлэлийг эрэлхийлсэн.
"Салхин турбины холхивч нь материал, үйлдвэрлэлийн нарийвчлал зэрэгт өндөр шаардлага тавьдаг тул дотоодын цөөн хэдэн компани л энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ тал дээр ямар ч туршлагагүй байсан, “Оролдоод үзье” гээд л 2019 онд Жан Шүнлэй баг хамт олонтойгоо зах зээлийн эрэлт хэрэгцээг судлан, салхин турбины холхивч хийх шийдвэр гаргав.
Тохиромжтой түүхий эд, нарийн төхөөрөмж, дулааны боловсруулалтын зуух ч байсангүй. Үйлдвэрийн шинэчлэл хийхэд эхнээсээ маш олон хүндрэл бэрхшээлийг даван туулах хэрэгтэй байлаа.
Компани маань бяцхан сууринд байрладаг байсан нь ажилчин элсүүлэх хамгийн том саад бэрхшээл болж байв. Салхин турбины холхивчийн судалгааг дэмжихийн тулд орон нутгийн засаг захиргаанаас холбогдох чиглэлийн хоёр судлаачийг танилцууллаа.
Удалгүй дотоодын гангийн үйлдвэрүүдтэй хамтран чанар сайтай тусгай материалыг боловсруулав. Холхивч үйлдвэрлэх өндөр нарийвчлалын шаардлагыг хангахын тулд нунтаглахдаа интерполяцын залруулгын технологи, онлайн нарийвчлалтай автомат хэмжилтийн технологийг ашиглах болсон. Хэт авианы илрүүлэх технологийг шинжлэх ухааны судалгааны байгууллагуудтай хамтран хөгжүүлж, холхивчийн дотоод согогоос урьдчилан сэргийлэн, салхин турбины холхивчийг эдэлгээ сайтай болгов. Ийнхүү Жан Шүнлэйгийн баг хамт олон хоёр жил гаруйн судалгаа шинэчлэлийн үр дүнд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц салхин турбины холхивчийг бүтээсэн юм.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тавьсан “Өвөрмөц онцлогтой орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх" тухай шаардлага нь Шиньчан шяны холхивчийн аж ахуйн нэгжүүдийн хөгжилд зүг чиг зааж өгсөн тухай Жан Шүнлэй ярилаа.
Шиньчан шяны Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Шүрүн:
- Орон нутгийн нөөц баялаг, аж үйлдвэрийн үндэс суурь, шинжлэх ухааны судалгааны нөхцөл зэрэгт тулгуурлан шинэ үйлдвэрлэл, шинэ загвар, шинэ кинетик эрчим хүчийг сонгон хөгжүүлэх талаар Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон. Энэ нь орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн чансаатай хөгжлийн шинэ замаар явах бидний хүсэл зоригийг улам эрчилж байна. Шиньчан шянь нь ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чухал заавар, шаардлагыг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн шинэчлэлийг хязгаарласан техникийн хүндрэл бэрхшээл, эрчим хүчний гацааг даван туулж, аж үйлдвэрийн төвшинг өсгөхийг хичээж байна гэж хэллээ.
Интеграци нь алслагдсан бүс нутгийн хөгжлийг ахиулав
Өнгөрсөн жил 44 настай Цүй Хайтүн Хэнань, Шаньдүн мужуудын уулзвар дээр 10 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийж, 9 сарын хугацаанд 50 жил эзгүй орхигдсон 147 акр талбайтай үйлдвэрлэлийн зуухны нүхүүдийг бөглөж тэгшилсэн юм.
Цүй Хайтүн Ланьдүн аж үйлдвэрийн паркийн үйлдвэрийн 6 барилгыг зааж:
Өмнө нь эдгээр үйлдвэрийн барилга, оффисын иж бүрэн барилгуудын дор энд тэндгүй том том нүх байсан гэж хэлэв. Алслагдсан газар өдгөө бүс нутгийн хамтын ажиллагааны аж үйлдвэрийн бааз болсон байна.
Цүй Хайтүн Шаньдүн мужийн Цао шяны хүн. 2004 онд тэрээр хавтангийн үйлдвэрлэлийн бизнесийг ааваасаа залгамжилжээ. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас болж нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан бизнес ихээхэн хохирол амссан юм.
- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин:
- Аж үйлдвэрийн хөгжлийн ерөнхий чиг хандлагын дагуу бид аж үйлдвэрийг шинэчлэх, шилжүүлэх ажлыг цаг хугацаа, орон зайн аль алинаар нь зохицуулах ёстой гэж хэлсэн. Энэ зааврын дагуу бид аж үйлдвэрийн шинэчлэлийг хэрхэн дэмжих талаар судалж, орон нутаг хоорондын хамтын ажиллагаагаар аж үйлдвэрийн гинжин хэлхээг өргөжүүлэх болсон юм. Бэрхшээлүүд нь ихэвчлэн боломжуудтайгаа зэрэгцэн оршдог юм байна гэж Цүй Хайтүн ухамсарласан тухайгаа хуваалцлаа. Тийм боломж нь хөрш Ланькао шянаас олдсон байна.
Сүүлийн жилүүдэд Ланькао шянь нь нутгийнхаа аж үйлдвэрийн сүлжээг өргөтгөхөд анхаараад зогсохгүй, "Саахалт айл" Цао шянтайгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж эхлэв.
Ланькао шяны намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэйжүн танилцуулахдаа, хоёр шянь улсын зэрэглэлийн 240 дугаартай авто замын эргэн тойронд модны аж ахуй байгуулж, модон эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд анхаарч байна. Цао шяны олон компани Ланькаод хөрөнгө оруулалт хийснээр энэ хоёр нутгийн үйлдвэрлэлийн давуу тал нь бие биенээ нөхөж байгаа аж.Энэ нь зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй үйлдвэрлэлийн шинэчлэлтийг дэмждэг.
"Ланьдүн аж үйлдвэрийн парк нь Шаньдүнгийн зургаан модон эдлэл үйлдвэрлэгч компанийг урьж ажиллуулав.Жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 1 тэрбум юаньд хүрч, 800 орчим ажлын байр бий болгох төлөвтэй байна.Мөн Ланькао дахь пауловниа, улиас модоор сайн чанарын хавтан боловсруулж, бүтээгдэхүүнээ орон даяар борлуулахын зэрэгцээ Вьетнам, Өмнөд Солонгос, Япон зэрэг улс орнуудад гаргаж байна"гэж Мэнжай суурийнгийн орлогч дарга Лю Лиминь хэлэв.
Одоогийн байдлаар Ланькао шянд энэ мэт модон эдлэлийн үйлдвэрлэлийн 13 парк байна.
"Би Шаньдүнгаас үйлдвэр байгуулахаар ирсэн.Эхэндээ эргэлзэж байсан ч орон нутгийн Засгийн газраас маш их дэмжлэг үзүүлсэн." гэж Цүй Хайтүн газар батлахаас эхлээд төслийн байгуулалт, Жүн Юань гэрийн тавилгын шууд нэвтрүүлгийн бааз байгуулах, гэрийн тавилгын салбарын технологийн томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг дэмжих, инновацийн платформ, гол лаборатори байгуулах...зэрэг Засгийн газрын дэмжлэгийг хуруу даран тоолж гарлаа.
Нөөц нь хөрөнгө болж, тариаланч нь хувьцаа эзэмшигч болов
ӨМӨЗО-ы Хянган аймгийн Жалайд хошууны Холбоо суурингийн Лю Чанчэн насаараа газар тариалан эрхэлсэн хүн. Лю Чанчэний 20 гаруй жил амьдарсан хашаа байшинг тариалангийн талбай болгон эргүүлэн авч, Лю Чанчэн шинээр баригдсан байшинд нүүн орж хувьцаа эзэмшигч болов.
Жалайд хошуу нь улсын үр тарианы томоохон бааз юм. Газрын нөөцийг хамгаалах, ашиглах үр ашгийг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн засаг захиргаа дутуу баригдаад орхигдсон хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын газрыг шинэчлэн зохион байгуулж, нэг хэсгийг нь шилжин суурьших шинэ бүс болгон барьж, нэг хэсгийг нь тариалангийн талбай болгон эргүүлэн авсан билээ.
Лю Чанчэний хуучин байшинг нурааж 100 гаруй квадрат метр талбай, 60 гаруй акр тариалангийн талбайг тосгоны хоршооноос өндөр стандартын тариалангийн талбай болгон хөгжүүлсан юм.
"Өмнө нь газар тариалан ашиггүй байсан.Нэг жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст нэг акр газраас ердөө 500 юанийн ургац авдаг байсан. Одоо өндөр стандартын тариалангийн талбай болгосноос хойш нэг акр тутмаас 800 гаруй юанийн орлого олж байна" гэж Лю Чанчэн баяртайхан ярив.Тэрээр мөн эхнэрийн хамт хоршооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах ажилд орж, тэдний жилийн орлого 70-80 мянган юаньд хүрсэн байна. Хөдөө орон нутагт сул орхигдсон газрыг ийнхүү үнэ цэнэтэй болгосон нь хөгжлийн орон зайг тэлэхээс гадна хөгжлийн загварын шинэчлэл болж байна.

Салхин турбины холхивч боловсруулах төвийн цех. (Ярилцлага өгсөн зочид гэрэл зургийг хангав)

Ланькао брэндийн гэрийн тавилга үйлдвэрлэлийн парк. Энд Хэнань мужийн 153 аж ахуйн нэгж цугларч, суурин хоорондын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бичил төрх. (Зургийг Ланькао шяны намын хорооны сурталчлах хэлтсээс хангав)

ӨМӨЗО-ны Залайд хошууны тосгоны иргэд цагаан будааны мэргэжлийн хоршоонд шинэ будаа боловсруулж савлаж байна. (Зургийг Жао Яньхун хангав)
