solongonews
Хятад-Турк стратегийн хамтын ажиллагааны харилцаанд амжилт гаргахыг зөвшөөрчээ
2016-11-14 16:39
Хятад-Турк стратегийн хамтын ажиллагааны харилцаанд амжилт гаргахыг зөвшөөрчээ.

Арван нэгдүгээр сарын 13-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Анкарад Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай Хятад Туркийн гадаад харилцааны сайд нарын зөвшилцлийн механизмын анхны уулзалт хийснийхээ дараа хамт сэтгүүлчидтэй уулзжээ.

Ван И: - Хятад, Турк хоёр орны гадаад харилцааны сайд нарын зөвшилцлийн анхны уулзалт хийсэн нь Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ноднин уулзалт хийх үеэр тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн төлөө бөгөөд хоёр орны хоёр талт олон талт үйл хэрэгт стратегийн хамтын ажиллагаагаа бүх талаар эрчимжүүлэхийн төлөө юм. Ноднингоос хойш, хоёр орны төрийн тэргүүн нарын гурван удаа уулзалт хийсний үр дүнг бүх талаар хэрэгжүүлж, хоёр талын харилцаанд тохиож буй шинэ боломжийг ашиглан хоёр орны стратегийн хамтын ажиллагааны харилцаанд улам их амжилт гаргахыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрчээ. Хөгжлийн стратегиа уялдуулан харилцан ашигтай хамт ашиг олох,"Нэг бүс нэг зам" болон "Дундын зурвас" санаачилгыг уялдуулан, инновацийн хамтын ажиллагааны үзэл санаа, арга хэлбэрээр зүүн барууныг холбосон хурдны төмөр зам зэрэг том оврын хамтын ажиллагааны төслийг ахиулахыг санал нэгтэй зөвшөөрчээ. Терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын аюулгүй байдлыг хамгаалахыг санал нэгтэй зөвшөөрчээ. Улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө гаргаж байгаа хүчин чармайлтыг харилцан дэмжихээ эрчимжүүлж, өөрийн нутаг дэвсгэр дээр нөгөө орны аюулгүй байдлыг хохироосон ажиллагаа явуулахыг эрс хориглоно гэж хоёр талаараа амлалт өгсөн байна. Улс төрийн аргаар зохицуулалт хийж, бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалахыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл