Жэнжөү хотын Пү Тяниас хувцас, ноолууран бүтээгдэхүүн зэрэг дүүрэн бараа ачаатай хөдөлсөн тээврийн галт тэрэг 5 дугаар сарын 6-ны үүрийн 06 цаг 51 минутад Эрээн хотод ирэв. Энэхүү галт тэрэг арваад өдрийн дараа эдгээр бараагаа ачаад Германд буулгана.
Эрээн хотын төмөр замын боомтоор нэвтрэн өнгөрсөн 108 дугаар Хятад, Европын жишээний галт тэрэг юм. Нийт 10399 километр аялж, Европын 14 улсын 36 хотоор дамжин өнгөрдөг гэж Эрээн хотын галт тэрэгний өртөөний орлогч дарга Жан Рүйпин хэлж байлаа.
Эрээн хот эртний улаа өртөөнөөс өнөө үеийн боомт болтлоо маш урт түүхэн хугацааг туулан өнгөрүүлсэн юм.
XIX зууны хориод онд цай ачсан аяны баг Илинь тал нутгаар дайран өнгөрч, монголын өндөрлөгийг чиглэн мянган жилийн “Цайны зам”-ын түүхийг гэрчилсэн Илинь өртөөний хуучин буурь Эрээн хотын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын дунд гялалзан Ази, Европын худалдааны замыг холбосон чухал хилийн боомт бүх үйл явцыг нь гэрчилсэн юм. Харин одоо тус худалдааны замаар тэмээн жингийн аян биш, Ази, Европыг холбосон галт тэрэг давхих болсон байна.
Бид 5 дугаар сарын 6-ны өдөр Эрээн хотын хилийн хамтын ажиллагааны дүүрэг дэх Юань Дүн модон материал худалдаалах төвийн үйлдвэрлэлийн тасагт хүрэхэд нэг хэсэгт нь модон материалыг тэгшхэн овоолон, ажилтнуудын зарим нь модон материалаа зүсэж хэрчихэд нь машин төхөөрөмжийн дуу сонсогдоно... Ерөнхий захирал Чэнь Бо:
- Бид Орос улсын 58 мянган кв километр талбайтай шигүү ойг түрээслэн авч, жил бүрийн огтолсон модоо энд эдшүүлэн боловсруулаад улсын дотоод, гадаадад борлуулдаг гэж сэтгүүлчдэд танилцууллаа. Одоогоор худалдаалах төвийн хоёр дахь удаагийн аж үйлдвэрийн хүрээлэнгийн төрөл зүйлийг ид бүтээн байгуулж байна. Төрөл зүйлээ бүтээн байгуулж дууссаны дараа энд 20 гаруй хамтын ажиллагааны компани нутагшиж, нэг жилд 350 мянган босоо кв метр цагаалсан мод боловсруулах болно. “Нэг бүс нэг зам” бидэнд олон бодит ашиг тус авчирч өгсөн шүү. Хар даа, Хятад, Европыг сундалсан галт тэрэг нэвтэрсний дараа төмөр замын дөхөм дөт тээвэр нь модон материлын өөрийн өртгийг 30 хувиар бууруулснаар барахгүй бараа бүтээдэхүүнээ шууд нөгөө газартаа хүргэж өгч чадах болсон. Ирээдүйн хөгжилдөө бид улам итгэл төгөлдөр боллоо гэж Чэнь Бо баяртайгаар ярьсан юм.
Мөн Эрээнхотын хилийн хамтын ажиллагааны дүүрэгт байрлах Пэн Шүн уул уурхайн үйлдвэрийн хувьцаат компаний ерөнхий захирал Хү Ивэнь ч гэсэн ийм сэтгэгдэлтэй тэдний аж ахуйн нэгж бол Монгол Улсын төмрийн хүдрийг улсын дотоодод зөөвөрлөн авчирч нарийн боловсруулсны дараа бусад орны болд төмөр хайлуулах том үйлдвэрт борлуулж ашиг орлого тун сайтай байв. Тэрээр:
- Эрээнхотын боомтын давуу тал, төрийн бодлогын дэмжлэг болон орон нутгийн давуу тал нь биднийг төмрийн хүдэр эдшүүлэн боловсруулах сонголт хийлгэсэн юм. Цахилгааны үнийн хувьд ч гэсэн би жилдээ 500 мянган юань хэмнэсэн гэж ярьлаа.

Эрээнхотын нэгдүгээр улирлын эдийн засгийн хөгжил мэдэгдэхүйц сайн амжилтад хүрэв. 3-р сарын эцсийг хүртэл бараа бөөнөөр нь ачиж боомтоор өнгөрөх хэмжээ тогтвортой нэмэгдсэн. Улмаар боомтоор өнгөрсөн барааны хэмжээ 3091 мянган тоннд, харин худалдаа 4.04 тэрбум юаньд хүрсэн. Гадаад худалдааны аж ахуйн нэгжийн тоо нэгэнт 1000-аас давав. "Нэг бүс нэг зам"-ын зам шугамын давуу талаа бүрэн ашиглаж, Эрээн боомт Хятад, Европыг холбох ачааны галт тэрэгний дунд шугамын цорын ганц хилээр өнгөрч болох боомт болсон. 3-р сарын эцэс хүртэл Хятад, Европыг сундлах ачааны галт тэрэг 65 удаа аялж, өнгөрсөн жилийн адил хугацаанаас 180 хувиар нэмэгдэв.
Эрээнхот зах зээлийн байдал мөн аанай байгаа нөхцөлд ийм сайн үр бүтэмжтэй байгаа нь төдийлөн хялбар бус байсан. Эдгээр амжилт нь Ши Жиньпин даргын 2013 оны намар дурдсан "Нэг бүс нэг зам" гэсэн энэхүү "Хятадын төсөл"-өөс үндэслэлтэй. 2014 оны 9 дүгээр сард Хятад, ОХУ, Монгол гурван улсын тэргүүн нарын уулзалтын үеэр Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам”-ыг ОХУ-ын Европ, Азийг сундалсан том төмөр зам болон Монгол Улсын “Тал нутгийн зам”-тай холбохыг санаачлан Хятад, ОХУ, Монголын эдийн засгийн коридор болгон бүтээн байгуулах санаачилга дурджээ. Ийнхүү Хятад, ОХУ, Монгол гурван улсын эдийн засгийн коридор нь “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын зургаан том эдийн засгийн коридорын нэг болжээ. Мөн Өвөр Монгол орон "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэх чухал хэсэг болсон байна. Хятадаас Монгол Улстай харилцах хамгийн их хуурай замын боомт болсон Эрээнхотод энэхүү аз тохиол хөгжлийн эрч хүчийг бэлэглэсэн юм.
Ши Жиньпин дарга Өвөр Монголд айлчлахдаа нээлт хийхийг өргөжүүлэхээр дамжин өөрчлөлт хөгжлийг ахиулж, боомтын эдийн засгийг хөгжүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чангатгах хэрэгтэй. Мөн ОХУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүх салбарт хамтран ажиллахыг дэмжихийг санаачилсан байна. Ингээд Өвөр Монголыг Хятадын умардад нээлтийн чухал гүүр болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэж чухалчилсан байна.
Өнгөрсөн онд хуралдсан ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хуралд Өвөр Монгол орон бүх талаар нээлт хийх шинэ зураг төсвөө төлөвлөн гаргажээ. Тэр нь “Умард зүгт мордон өмнө зүгт буух, зүүн зүгт урагшлан баруун зүгт зорчих, дотоод, гадаадыг холбон хамтран ажиллаж, гадаад нээлтийн олон талт шинэ байршлыг түргэсгэн байгуулна гэсэн байна. Энэхүү өөрчлөлт хийж буй чөлөөт харилцааны шинэ тогтоц нь Эрээнхотыг "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад эрч хүчтэй алхахад бат түшигтэй болгосон байна.
Торгоны замын боомтоос хамтдаа ашиг хүртэнэ
2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цагт Жэнжөү - Европ чиглэлийн 80601 ээлжийн галт тэрэг Жэнжөүгийн төв өртөөнөөс хөдөлж, Эрээнхотоор дамжин Германы Хамбургийг чиглэв. Энэ нь Эрээн боомтоор дамжин хилээр гарсан Жэнжөү - Европ чиглэлийн анхны галт тэрэг юм.
Одоо Эрээн боомт Хятад, Европын долоон ээлжийн галт тэргийг нэвтрүүлж, Ази, Европын долоон улс орныг хамарчээ. Эрээн боомт Хятад, Европын чиглэлийн галт тэрэгний дунд замын цорын ганц хилээс гарах боомт болов.

2016 онд Эрээн боомтоор орж гарсан Хятад, Европын чиглэлийн галт тэрэг нийт 169 цуваа байж, 2015 оны мөн үеэс 116.88 хувиар нэмэгджээ. Нэг жилийн нийт импортолж, экспортолсон тээвэрлэлт Хятад, Монголын боомтоор галт тэрэг нэвтэрснээс хойш шинэ тэмдэглэлийг бүтээсэн байна.
Эрээн боомт Хятадын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад төмөр замын тээврийн чиглэлээр хамтран ажиллаж, гадаадтай хамтын ажиллагагаагаа идэвхтэй нэгтгэсэн байна. ХКН-ын Эрээнхотын салбар хорооны орлогч дарга, хотын дарга Тянь Юн:
- Өнгөрсөн оны 5-р сард Хятад, Монгол хоёр улс “Хятад, Монгол хоёр улсын Эрээнхот - Замын - Үүдийн хил алсалсан эдийн засгийн хамтын ажиллагааны орны хамтын төсөл”-д гарын үсэг зурж, бүтээн байгуулалтын хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Одоо хил алсалсан орны дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил бүх талаар эхлээд байна. Энэ нь “Нэг бүс нэг зам”-ын чухал индэр болно гэж танилцуулав.
Хятад, Монголын хил алсалсан эдийн засгийн хамтын ажиллагааны орон нь Хятад, Монгол хоёр улсын хил нийлж байгаа оронд байрладаг. Эрээнхот - Замын-Үүдийн хилийн боомттой хөршилж байна. Талбай нь 18 кв километр ба Хятад, Монгол хоёр оронд тус тус 9 кв километр талбайтай юм. Тэр нь “Хоёр улс нэг орон, хилийн дотор боомтын гадна, битүүмжлэн ажиллах” загвараар ажиллан олон улсын худалдаа, барааны гүйлгээ агуулах, импортолж, экспортлох, цахим худалдаа, аялал жуулчлал болон мөнгө санхүүгийн үйлчилгээ зэрэг чадавхийг ерөнхийлсөн нээлтийн орон зайг бий болгоно.
Улсын үүдний гадна эв зохицлыг хүүрнэнэ
Эрээнхотын Хишиг олон улсын хөрөнгө оруулалтын компаний захирал Сумандаш бол Монгол Улсын иргэн. Хятад, Монгол хоёр улсын харилцаа гүнзгийрэхийн хэрээр Сумандаш зэрэг гадаадын бизнесмэн олноороо Эрээнхотод ирж бизнес эрхлэх болов. Энэ жил 39 настай Сумандаш гурван хүүхэдтэй. Хүүхдүүддээ Хятад хэл сурган, боловсролтой хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө Эрээнхотод ирсэн байна.
- Хятадын бараа нэгэнт дэлхийн зах зээлд хамгийн их орон зай ба нөлөөлөх хүчтэй болжээ. Хятад хэл сурвал миний хүүхэд ирээдүйд дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн хөгжлийн аз тохиолыг эзэмдэж чадна гэж Сумандаш итгэл дүүрэн ярьж байлаа. Сумандаш 2014 онд Эрээнхотод ирж хоолны газар ажиллуулан, дараа нь монгол хувцас загвар, үсчин, зурагчин, хоолны газар зэрэг олон зүйлийг хамарсан компани болж өргөжжээ.
- Монгол Улсын бизнесмэнүүд Эрээнхотыг сайн ойлгоно. Тэдний олонх нь Эрээнхотод бизнес эрхэлсэн түүхтэй гэж Эрээнхотод амьдардаг Монгол Улсын Бизнесийн нийгэмлэгийн төлөөлөгч Заяа ярьж байлаа. Монгол Улсын их олон хүмүүс гадаадад гарахдаа Замын-Үүдийг сонгож, машинаа унаад шууд Эрээнхотод ирдэг. Орчин үед боомтын хотын практик чадамжийг шалгахад зөвхөн хилээр өнгөрсөн барааны олон цөөнөөр стандарт болгох бус, харин хилээр орж гарч байгаа хүний олон цөөн, хилийн боомтын хоёр улсын харилцаанд үзүүлсэн нөлөөг үздэг. Монгол Улсын иргэд Эрээнхотыг ойлгож, Эрээнхотод түшиглэн, Эрээнхотын хөгжлийг бахархаж буй хүн их олон байна. Эрээнхотод суралцаж байгаа Монгол Улсын бага сургуулийн сурагчдын тоо 3000-д хүрч, жил бүр Эрээнхотод ирж эмчлүүлж байгаа хүний тоо 5000 гаруй байдаг. Монгол Улсын ихэнх иргэдийн үзэж буйгаар энэхүү хилийн жижигхэн хотод зам тээвэр хөгжсөн бөгөөд харилцан үг хэлээ ололцдог болохоор энд ажил хийхэд ямарч саадгүй гэнэ.
Эрээнхот сүүлийн жилүүдэд "Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Ингээд Монгол Улсын 16 орон нутагтай нөхөрсөг хотын харилцаа байгуулснаар Хятад, Монгол Улсын нөхөрсөг хөршийн харилцааг байнгын тогтвортой болгов. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн худалдааны хотын бүтээн байгуулалтаас хариуцан Хятад, Монгол, ОХУ-ын төрийн бодлогын онц тогтоосон орон бүсэд нэгдэн хөгжихийг дэмжив. Хурдны замын бүтээн байгуулалтын төслийг "Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төлөвлөлтийн төсөл"-д оруулав. Мөн гадаад худалдааны саадгүй нэвтрэх ажлыг бүх хүчээрээ дэмжиж, Европ дахь худалдааг идэвхтэй өргөжүүлэн, хил алсалсан цахим худалдааны түргэн дамжуулалтын замыг нээж, хөрөнгө санхүүгийн нэгдэн нэвтрэхийг их хүчээр ахиулжээ...
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Эрээнхот гэх энэхүү Ази, Европын арилжаа худалдааны нэвтрэх ажлыг гүйцэтгэж байгаа хилийн боомтын жижиг хот өөрийн хөгжлийн төсвөө зураглан, үйл явдал түүхээ өгүүлж, дэлхийд нэвтрэх аяллаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Галт тэргэний нүсэр дуун мянган жилийн жингийн хонхны чимээний үргэлжлэл шиг “Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт”-ын аянд өөрийнхөө шинэ туульсийг хайлан байна.
Мэргэжилтний үнэлгээ:
Эрээнхот Монгол Улсад хандсан Хятадын хамгийн их, хамгийн бүрэн чадамж бүхий боомтын хувьд Хятадын чухал гадаад нээлтийн орон болно. Эрээн боомт Монгол, Орос болон Европ тивийн олон улсын зах зээлд хандан, Бохай тэнгис дагуу эдийн засгийн бүс болон Хөххот, Бугат, Ордосын эдийн засгийн бүсийг түшдэг. Мөн Монгол, ОХУ болон Европ тивийн улс орнуудтай эдийн засаг, соёлын харилцаа өрнүүлэх олон улсын их зам ба чухал боомт юм. Эрээн боомтыг сайтар бүтээн байгуулж хөгжүүлэх нь Хятадын хил дагуух нээлтийн төвшнийг дээшлүүлэхийн дээр Хятад, Монгол, Хятад, ОХУ-ын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн Өвөр Монголын "Нэг бүс нэг зам ”-д улам сайн нэгдэх, нээлттэй эдийн засагийн өндөрлөг болгох чухал нөлөөтэй юм.
Фү Дүнмэй, Өвөр Монголын хөгжлийн судалгааны төвийн судлаач
