solongonews
2025 оны хаврын баярын гала тоглолт амжилттай боллоо
2025-01-29 18:07
2025 оны хаврын баярын гала тоглолт амжилттай боллоо.

Могой жилийн хаврын баярын үеэр олон орны улс төрчид, олон улсын байгууллагын тэргүүн нар Хятадын ард түмэнд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Науру улсын ерөнхийлөгч Давид Адионг: Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд шинэ оны мэнд хүргэж, шинэ нэгэн жилд амар амгалан, эв найрамдалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Науру улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадтай байх түншлэлийн харилцаагаа нандигнаж, хоёр орны энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллана.

ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала: Хятад улсад могой жилийн баярын мэнд хүргэе. Ухаалаг, авхаалж самбаатай байхын ерөөл дэвшүүлье.

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили: Хятадын билгийн тооллын шинэ оны мэнд дэвшүүлж, могой жилд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл