Хятад улсын дарга Ши Жиньпины урилгаар, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хе, Мексикийн Ерөнхийлөгч Пена Ньето, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Джейкоб Зума, Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Энэтхэгийн ерөнхийлөгч Нарендра Моди болон Австрали, Канад, Итали, Япон, Их Британи зэрэг улсуудын ерөнхий сайд нар, Бразилийн удирдах хүн, Европын хэрэг эрхэлсэн зөвлөлийн дарга, Европын холбооны дарга, Саудын Арабын вангийн ширээ залгамжлагч бөгөөд хоёр дахь ерөнхий сайдын орлогч, батлан хамгаалахын сайд Мохаммед бин Салман аль-Сауд зэрэг "Их 20"-ийн бүлгийн гишүүн орны удирдагчид оролцохын зэрэгцээ Чад, Египет, Казахстан, Сенегал зэрэг улсын төрийн тэргүүнүүд болон Сингапур, Испани, Тайланд зэрэг улсын Ерөнхий сайд нар, Лаосын улсын дарга зэрэг зочин орны удирдах хүмүүс оролцоно.
Мөн тус хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Ен, ОУВС-ийн ерөнхий захирал Лагард, ДХБ-ын ерөнхий захирал Азеведо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Райдер, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ши Kaни, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Гурриа зэрэг олон улсын холбогдох байгууллагын хариуцлагатай хүмүүс оролцох юм байна.

