solongonews
”Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засагт шинэ хөдөлгөх хүч олохыг нэмэгдүүлнэ
2016-09-02 21:18
”Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засагт шинэ хөдөлгөх хүч олохыг нэмэгдүүлнэ.

        Тэгвэл дээд уулзалтыг зохион байгуулагч Хятад улс юуны учир "шинэ бүтээмж, амьжиргааны хүч, уялдаа холбоо, уужуу багтаамж" зэрэг дөрвөн зангилаа үзэл ойлголтыг дэвшүүлсэн юм бол? Өнөөгийн дэлхийн эдийн засагт ямар ямар хүндрэлтэй асуудалд тулгарч байна? Ханжөүгийн дээд уулзалт асуудлыг шийдэх оновчтой арга зам олж чадах уу?. Эдгээр асуултад Хятадын дотоодын холбогдох судалгааны салбарын мэргэжилтэн судлаачид өөдрөг төсөөлөл өгч байна.

        "Фу Дань" Их Сургуулийн Эдийн засгийн ухааны институтийн профессор Дин Чүнь "дэлхийн эдийн засаг сэргэлт тааруухан нөхцөл байдалд байгаа. Үүнд бүтцийн чанартай шалтгаан байгаагийн зэрэгцээ үечлэлийн шинжтэй шалтгаан ч бас бий" гэж үзжээ.

        "Бүтцийн чанартай асуудал байгаагаас гадна түр зуурын шинжтэй, үеллийн шинжтэй зарим хүчин зүйл ч оршиж байна. Бүтцийн чанартай асуудал гэдэг нь банк санхүүгийн салбарыг гол цогц болгосон эдийн засгийн даяаршил өмнөх нэгэн үе буюу сүүлийн 10-20 жилд дэлхийн хэмжээнд маш сайн өсөн нэмэгдсэний дараа бүтцийн тохируулалтын шатанд байгаа юм. Иймэрхүү хэлбэрийн глобалчлалын сөрөг талын нөлөө нь улам илт болж, банк санхүүгийн салбарын хэмжээтэйгээр сулруулах бодлого мэтийн банк санхүүгийн зах зээлийн ердийн хэрэгцээ шаардлагын дагуу тохируулах арга бодлогод түшиглэж, хуучны арга замаар дэлхий нийтийн эдийн засгийг зогсонги байдлаас гаргахын аргагүй болжээ. Энэ бол бүтцийн чанартай асуудал. Үечлэлийн шинжтэй асуудал ч бий. Европоор жишээлэхэд, дүрвэгчдийн асуудал, терроризмын халдлагын асуудал зэргээс шалтгаалж, олон нийтийн болон холбогдох эдийн засгийн цогцуудын эрэлт хэрэгцээ зохих хэмжээгээр багассан нь илэрхий юм."

        Үүнтэй холбогдуулан "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн дээд уулзалтаар дэвшүүлсэн инноваци, амьжиргааны хүч, харилцан үйлчлэл, багтаамжтай байх зэрэг 4 зангилаа үгийг товчлоод 4+1 гэдэг байна. Хятадын Ардын Их Сургуулийн Чүн-ян санхүүгийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэгч захирал Ван Вэнь, энэ 4+1 бол өнөөгийн дэлхийн эдийн засгийн зогсонги байдалд орсон 4 бэрхшээлд яв цав нийцэж байгаа тул, тэр нь Хятад улсаас дэлхийн эдийн засгийн сэргэлтийн төлөө гаргасан жор байгаа юм" гэж үзжээ.

        Хэдийгээр санал зөрөлдөөн, саланги байдал оршиж байгаа ч гэсэн харилцан уялдаж зохицон ажиллах шаардлагатай юм. Хятадын Орчин Үеийн Олон Улсын Харилцааны Судалгааны Хүрээлэнгийн Эдийн засгийн судалгааны газрын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Чэнь Фэн-ин:

        "Эдийн засгийн бодлогын талаарх санал зөрөлдөөн бол нэг зүйлийн хэвийн байдал гэж би үздэг. Тэр нь хямралын дараах үеийн нэг зүйлийн онцгой байдал юм. Санхүүгийн хямрал гарснаас хойш 8 жилийн нүүрийг үзэж байгаа боловч, дэлхийн эдийн засгийн өсөлт мөн л доод түвшинд байж, өсөлт салангид болох байдал илэрч байна. Жишээ нь, Европт тулгарч буй асуудал нь Азид мөн тулгарч буй асуудал болох биш, Азийн Японд тулгарч буй асуудал нь Хятад улс буюу шинээр хөгжиж буй зах зээлд тулгарч буй асуудал байх учиргүй. Өөрөөр хэлбэл өсөлтийн салангид явцад өөр өөрт нь тулгарч буй асуудалд хандах хэрэгтэй гэсэн үг. Өнөөгийн тулгарч байгаа асуудалд бас бодлогын салангид байдал гарсан байна. Үүний доторх нэгэн бодит асуудал бол валют, санхүүгийн бодлого ч салангид болж байгаа явдал юм. Үүнд өр зээл, нийгмийн бусад бодлого ч багтаж байна" гэж тэмдэглэв.

        Иймэрхүү салангид байдалд дэлхийн эдийн засгийг хэрхэн өсөлтийн хөдөлгөх хүчтэй болгох вэ? Дин Чүний үзэж байгаагаар ”Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт хэмээх дэлхийн засаглалын энэ индэр нь эдгээр асуудлаар зөвшилцөл хийх, судлан ярилцах, хамтран ажиллах явдалд нийцэж байгаа юм байна.

        Чэнь Фэн-ин хэлэхдээ, "Их 20"-ийн бүлгийн бодлогын цар хүрээ болон Хятадын "Aрван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөө дээд хэмжээнд нэгдэлтэй байна" гэлээ.

        "Ханжөүгийн дээд уулзалтын гол сэдвийг судалж үзвэл, бидний "Aрван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний 5 үзэл ойлголттой адил байна. Жишээ нь, инноваци бол "Aрван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний нэгдүгээр агуулга бөгөөд амьжиргааны хүч гэдэг нь чухамдаа өөрчлөлтийг хэлж буй. Харилцан үйлчлэл нь нээлттэй байдалтай дүйж байна. Багтаамжтай байх гэдэг нь бидний хэлдэг харилцан хүртэх явдал юм. Хөгжлийн үзэл ойлголт Ханжөүгийн дээд уулзалтын гол сэдэв дэх Хятадын онцлог элемент болж байна. Энэ бол эхний асуудал. Хоёрт, Бид Хятадын төслийг харж байна. Дэлхийн эдийн засгийг хэрхэн үзэх вэ? Энэ бол Ши Жиньпин даргын 2015 оны Антальягийн дээд уулзалт дээр дурдсан асуудал юм. Хямралыг зохицуулахад урт хугацааны үр ашигтай механизм тийш шилжих шаардлагатай гэсэн тодорхой санааг бид дэвшүүлсэн. Энэ онд бидний боловсруулан гаргасан төсөл нэлээд шилдэг гэж бид үзэж байгаа. Жишээ нь, валют, санхүүгийн бодлогыг чухал гэж үзсээр байгаа боловч, бид бүтцийн чанартай, инновацын өсөлтийг хөгжлийн хоёр дугуй хэмээн үзэж байна" гэж тэрээр тэмдэглэв. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл