solongonews
ХКН-ын XVIII удаагийн төв хорооны VI бүгд хурлын албан мэдээг нийтлэв
2016-10-27 22:45
Энэ сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд ХКН-ын XVIII удаагийн төв хорооны VI бүгд хурал Бээжин хотноо хуралдсан байна.

Төв хорооны 197 гишүүн болон Төв хорооны 151 орлогч гишүүн уг хуралд оролцсон байна. Төвийн Сахилга бат шалгах хорооны гишүүд болон холбогдох албаны албан тушаалтнууд хуралд оролцсон бөгөөд Намын XVIII удаагийн АТИХ-ын хэсэг төлөөлөгчид, тусгай мэргэжилтнүүд хуралд оролцсон байна.

VI бүгд хурлыг Улс төрийн товчооноос даргалж, Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна.

Хуралд оролцсон хүмүүс дарга Ши Жиньпиний ажлын тайланг хүлээн авч зөвшилцсөн бөгөөд “Шинэ нөхцөл байдал дахь Намын улс төрийн амьдралын тухай зарчмууд”, “ХКН-ын хяналт тавих журам тогтоол”, “ХКН-ын XIX удаагийн АТИХ-ыг хуралдуулах тогтоол” зэрэг чухал бичиг баримтуудыг хянан зөвлөсөн байна. 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл