ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн,Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Гүөжүн 05-р сарын 20-нд Швейцарын Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн 78-р ассамблейд уригдан оролцов.
Лю Гүөжүн хэлэхдээ“5 жилийн өмнө Ши Жиньпин дарга Дэлхийн эрүүл мэндийн 73-р чуулган дээр бүх улс орнууд гар нийлэн,хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг уриалсан юм.Хятад улс бодит үйл ажиллагаагаараа энэхүү амлалтаа тууштай биелүүлж байна."COVID-19"-ын цар тахалтай тэмцэхэд Хятад улсын үүрэг, оруулсан хувь нэмрийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байна.Одоогийн байдлаар ганц талт үзэл, хүчирхэг улс төрийн нөлөөлөлтэй нүүр тулж байгаа дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал томоохон сорилтуудтай тулгарч байна.Хүн төрөлхтөн бие биеэ дэмжиж,хамтран ажиллаж байж л эрүүл саруул ертөнцийг бий болгож чадна” гэжээ.
Мөн Лю Гүөжүн онцлон тэмдэглэхдээ“Хятад улс иргэдийн эрүүл мэндийг тэргүүн байранд хөгжүүлэх х стратегийг хэрэгжүүлж, дэлхийн эрүүл мэндийн засаглалд идэвхтэй оролцсоор ирсэн.Олон улсын хамтын нийгэмлэг хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн зохицуулалт, вакцин түгээх, технологи дамжуулах зэрэг үндэслэлтэй шаардлагыг тууштай дэмжих ёстой.Нээлттэй,инновацыг тууштай баримталж, шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн түүхэн боломжийг ашиглаж,эрүүл мэндийн салбарын инновацын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой” гэжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблей нь ДЭМБ-ын шийдвэр гаргах хамгийн дээд байгууллага юм.Уулзалтад дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн нар, өндөр түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцсон байна
