Улаанцав хотын Ардын засгийн газар, Улаанцав хотын Худалдааны явдлын товчоо, Хөххотын Төмөр замын товчооны Вай Жин групп, Өвөр Монголын Жио Төү группийн Шянь Дай Жлү компани хамтран “Нэг бүс нэг зам" стратегийн болон Улаанцав логистикийн хөгжлийн форумыг 3 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд Улаанцав хотод зохион байгууллаа.
Төрийн зөвлөлийн зөвлөх, Чин Хуа Их Сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн профессор бөгөөд Эдийн засгийн гадаад харилцааны судалгааны төвийн эрхлэгч Хэ Маочүнь, Худалдааны явдлын яамны олон улсын арилжааны эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн гадаад арилжааны товчооны дарга Ли Жянь, Хятад улсын “Нэг бүс нэг зам” стратегийн хөгжлийн судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Хү Жэнюань, Улаанцав хотын удирдлага Фэй Дүнбинь, Хань Жюнь, Ян Гүөвэнь, Жан Айдүн, Ван Шиньюь хуралд оролцжээ. Хятад улсын томоохон их дээд сургуулиудын мэргэжилтэн, Монгол Улс, ОХУ-ын бизнесийн төлөөлөгчид, ӨМӨЗО, Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг газруудаас нийт 300 гаруй төлөөлөгчид мөн хуралд оролцсон байна.
Улаанцав хотын орлогч нарийн бичгийн дарга бөгөөд хотын дарга Фэй Дүнбинь
Фэй Дүнбинь илэрхийлэхдээ, “Нэг бүс нэг зам” стратеги болон Улаанцавын логистикийн хөгжлийн форумыг зохион байгуулж байгаа нь Ши Жиньпин даргын Өвөр Монголд ажиллах үеэр дурдсан “Гурваас гарах”, “Өвөр Монголыг Хятадын умардад нээлттэй чухал гүүр” болгох зааврыг бодиттойгоор хэрэгжүүлж байгаа зорилтот зүйл юм. Мөн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын орон зайн байдал, бодит утга учир, бодлого зохицуулалт арга хэмжээг улам гүнзгийрүүлж, Улаанцавын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт дахь шинэ дүр төрх, шинэ боломж болон шинэ арга замыг нэг алхам зөв олж, нээлттэй, хүртээмжтэй байдлыг эрчимжүүлэн, харилцан уялдахын зэрэгцээ идэвхтэй хүчин зүтгэлээ үзүүлж, Улаанцавын хөгжлийн ирээдүйг бий болгоно.
Мөн Улаанцав нь эртнээс аваад тал нутгийн торгоны зам, Европ-Азийн цайны замын гол төв болно. Хамгийн чухал нь Улаанцав хотод “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт болон Бээжин-Тяньжин-Хэбэйг зэрэг хөгжүүлэх энэхүү хоёр том алтан боломжийг тулгарснаар Хятад улсын хөгжлийн стратегийн дунд орлуулашгүй давуу талтай болж, Бээжин-Тяньжин-Хэбэй, Бө Хай тэнгисийг тойрсон хотууд, Хөххот-Бугат-Ордос-Юй Линь, Ляо Нин мужийн дунд хэсгийн хотууд, Тай Юань хотыг тойрсон хотуудын умард зүг анхны шатны Евр-Азийн эх хуурайн гүүрт орох зайлшгүй өнгөрөх төв газар болох юм. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт дунд Улаанцав нь логистикийн салбарыг гол болгон хөгжүүлж, эдийн засгийн давуу хүчин болгосон бөгөөд логистикийн салбарын хөгжилд сайн бодлогын орчинг хангасан байна. Бизнесменүүд алтан боломжийг түшиглэж, Улаанцав хоттой зэрэг хөгжиж, хамтдаа ашиг хүртэж, ялалтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Монгол Улсын Улаанбаатар Төмөр замын товчооны орлогч дарга Г.Ганболд
Логистик болон гадаад худалдааны салбарын мэргэжилтэн судлаачид, бизнес эрхлэгчид “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлого болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил, Улаанцав хот болон “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Улаанцав хотын логистикийн салбарын хөгжлийн алтан боломж, давуу тал зэрэг агуулгын эргэн тойронд зөвлөлдсөн байна. Уулзалтад оролцсон хүмүүс “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлого болон Улаанцав хотын логистик болон гадаад худалдааны салбарын тухай гүнзгий шинжилгээ хийсэн бөгөөд Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад санал дэвшүүлсэн байв.
Содон хүмүүсийн уулзалтад “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлого, орчин үеийн санхүү, агаарын логистик, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт зэрэг тал дээр бизнес эрхлэгчид санал бодлоо солилцсон нь Улаанцав хотыг Хятадын логистикийн цэг хот болон бүс нутгийн логистикийн төв хот болгон бүтээн байгуулахад чухал ач холбогдолтой болох аж.
Уулзалтын үеэр хотын Засгийн газар нь Хятадын дотоодын логистик, гадаад арилжаа зэрэг холбогдолтой аж ахуйн нэгжүүдтэй олон төрлийн стратегийн хамтын ажиллагааны хүрээн дэх гэрээнд гарын үсэг зурж, аж ахуйн зах зээлийн төлөвшүүлэлт, логистикийн паркийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын үйлсийн хөгжил зэрэг талд хамтран ажиллана. Чинхуа Их Сургуулийн олон улсын харилцааны салбарын профессор, эдийн засгийн гадаад харилцааны судлах төвийн дарга Хэ Маочүнь олон улсын болон дотоодын шинэ нөхцөл байдлын эргэн тойронд “Нэг бүс нэг зам” стратегийн үзэл баримтлал болон логистикийн хөгжлийн семинар зохион байгуулсан байна.
Уулзалтын нээлтийн ёслолоос өмнө төлөөлөгч гишүүд Сэн Нүө модны парк, Жи Нинь орчин үеийн логистикын парк, Тяньжинь чөлөөт эдийн засгийн бүсийн Дүнжян гадаадаас оруулсан барааны Жинин шууд борлуулах төв, Чи Сүмү Төв Европын галт тэрэгний төв логистикийн бааз зэрэг газраар судалгаа хийсэн байна.
