solongonews
Дарга Ши Жиньпин Лян Жэнь Инийг хүлээн авч уулзав
2016-12-23 22:35
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-ны үдээс хойш Бээжин хотод ажлаа тайлагнахаар хүрэлцэн ирсэн Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Лян Жэн Инийг хүлээн авч уулзсан бөгөөд Хонконгийн захиргааны ажлын тухай хариу мэдүүлэлтийг сонссон байна.

        Ши Жиньпин дарга: - "Нэг бүс хоёр систем" нь үндэсний ашиг сонирхол болон Хонконгчууд, тэрчлэн Хятадын нийт иргэдийн хамтын хүсэл эрмэлзэлд нийцэх юм. Төв Засгийн газар, онцгой бүсийн захиргаа болон Хонконгийн нийгэм нийт итгэл зоригоо эрчлэн, "Нэг бүс нэг систем"-ийн Хонконг дахь практик тулгар хуулийн дагуу үргэлжлэн хөгжиж дэвшихийг батлах хэрэгтэй. Ноён Лян Жэнь Ин гэр бүлийн шалтгаанаас дараагийн ээлжийн засаг даргад өрсөлдөхгүй болсныг ойлгож, хүндэтгэж байна. Дөрвөн жил гаруйн туршид засаг дарга Лян Жэнь Ин болон онцгой бүсийн захиргаа "Нэг бүс хоёр систем"-ийн зорилт болон тулгар хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлж, "Тогтвортой байдлаас өөрчлөлт эрэлхийлэх, зүй зохистой хэм хэмжээг барих" гэсэн засаглалын үзэл баримтлалыг баримтлан, алс хэтийн төлөө маш олон бодитой ажил хийж, "Нэг улс хоёр систем"-ын үйлс болон Хонконгийн хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулсан гэж онцолсон юм. Мөн тэрээр өөрийн нэрийн өмнөөс болон төв Засгийн газрын шинэ оны мэндчилгээг Хонконгийн иргэдэд дамжуулахыг Лян Жэнь Инд найдсан байна.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл