Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад болж буй Хятад-Төв Азийн дээд хэмжээний 2 дахь удаагийн уулзалтад оролцох үеэр 6-р сарын 17-ны үдээс өмнө Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй уулзлаа.

Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Узбекистан худалдааг хялбарчлах арга хэмжээг түлхүү хэрэгжүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөх, Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замыг чанарын өндөр түвшинд барьж байгуулах, бүх талын уялдаа холбоог бий болгох, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч, ухаалаг хөдөө аж ахуй, олон нийтийн эрүүл мэнд зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай юм. Мөн харилцан бие биенийхээ соёлын төвүүдийн бүтээн байгуулахыг идэвхтэй ахиулж, 100 сургуулийн хамтын ажиллагааны хоёр дахь чуулга уулзалтыг сайтар зохион байгуулж, ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлнэ. Хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, террорист, хэт даврагч, үндэстний салан бутраагч зэрэг 3 хүчинд хүчтэй цохилт өгч, шинэ аюул заналхийлэл, сорилтыг хамтдаа даван туулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаална. Хоёр тал Хятад-Төв Азийн механизм, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт тавцан дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын шударга ёс, олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамтдаа сахин хамгаалах ёстой гэжээ.

Шавкат Мирзиёев хэлэхдээ, Ши Жиньпин дарга бол дэлхийн гарамгай улс төрч бөгөөд Хятад улсыг удирдан чиглүүлж, гадаад дотоодод үр ашигтай бодлого хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжиж ирснээр Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр хүчин болсон гэжээ.
