Хятадын дарга Ши Жиньпин 08-р сарын 31-ний өглөө Тяньжиний зочны ордонд Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзав. Александр Лукашенко 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалт, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн юм.

Ши Жиньпин дарга:
- Хятад, Беларусын ард түмэн нэгэн цагт мөр зэрэгцэн тулалдаж, милитаризм, фашизмыг бут ниргэх үйлсэд асар их хувь нэмэр оруулж, гүн гүнзгий найрамдлыг бий болгосон байдаг. Эдүгээ дэлхий зуун жилийн өөрчлөлтийг туулж, хүн төрөлхтөн уулзвар дээр дахин зогсож байна. Хятад улс Беларусь улстай цаг үеийн хариуцлагаа үүрч, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжил, хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, хамтдаа ялалт байгуулахад бэлэн байна гэсэн байна.
Мөн Ши Жиньпин онцлон тэмдэглэхээ: Хятад, Беларусын бүх цаг үед хувирашгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан тууштай дэмжих ёстой. Хоёр тал "Бүс ба Зам" санаачилгыг хамтдаа өндөр чанартай байгуулж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны онцлох үйл явдлууд болон өсөлтийн салбарыг тасралтгүй бий болгох ёстой. "2024-2025 оны Хятад Беларусын Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн жил"-ийн ололт амжилтыг ашиглан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг түргэсгэж, хоёр орны хөгжил, сэргэн мандалтад хувь нэмэр оруулах ёстой. Мөн боловсрол, соёл, аялал жуулчлал, залуучууд, орон нутгийн солилцоог өргөжүүлж, иргэд хоорондын найрсаг харилцааг дэмжинэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт механизмд нягт хамтран ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулах ёстой.
Александр Лукашенко:
- Хятадад айлчлах бүртээ Хятад улсын эрчимтэй хөгжил дэвшилд гүн сэтгэгдэл төрдөг. Ши Жиньпин даргын хүчтэй удирдлаган дор Хятад улс үндэстнийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замаар тууштай замнаж, хөгжлийн асар их амжилтад хүрч, Хятадын хөгжил, сэргэн мандалтыг ямар ч хүч зогсоож чадахгүй гэсэн гэгээн саруул ирээдүйг харуулж байна. Хятад улс олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт шударга байр суурь, олон талт үзлийг баримталж, шударга ёсыг хамгаалж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механезмын хамтын ажиллагааг удирдан чиглүүлж, Еврази болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулж байна. Беларусь бол Хятадын бүх цаг үед хувирашгүй түнш бөгөөд хэзээд найдвартай найз байх болно. Беларусь Хятад улстай засаглалын туршлагаа солилцож, олон салбар дахь бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
