solongonews
Ли Жихэн Алшаа аймагт зочлоод юу ярив
2016-12-08 16:55
Ли Жихэн саяхан Алшаа аймагт ажиллах үеэрээ ХКН-ын ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилтыг соёолон цэцэглүүлэх хэрэгтэй гэж шаардав.

12 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Алшаа аймагт ажиллав. Тэрээр хэлэхдээ:

- Ши Жиньпин даргаар ахлуулсан Намын төв хорооны эргэн тойронд эв найрамдлаа бэхжүүлж, ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилт соёолон цэцэглэхэд бүх хүчээрээ дэмжин, эв нэгдэлтэй, цуцалтгүй урагшилж, Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт орныг бүтээн байгуулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэжээ.

Ли Жихэн малчин ард түмэнтэй уулзлаа.

“Хан тэнгэр Алшаа”-г хүндэтгэн биширсэн сэтгэлийг өвөрлөн Ли Жихэн Эзнээ хошуу болон Алшаа баруун хошуунд хүрч, Хар хотын аялал жуулчлалын хөгжил, Цэкэ боомтын гадаад нээлт, Сүв нуурын экологийн усны нөхөлт, цэрэг анги болон орон нутаг, Бадайнжаран байгалийн элсний цэцэрлэг зэргээр зочлон, үндсэн шатны намын гишүүн удирдлага, олон үндэстний ахан дүүс, хилийн хамгаалалтын хуарангийн дарга байлдагч болон малчин ард түмэнтэй уулзаж, тэдэнд  ХКН-ын ХУIII удаагийн төв хорооны УI хурал болон ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилтыг ухуулан тайлбарлав.

Цэкэ боомт бол Хятадын IУ, Өвөр Монголын III том эх хуурайн боомт бөгөөд Хятад, Монгол хоёр улсын чухал арилжааны замын нэг болно. Боомтын удирдлага боомтын хөгжлийн байдал болон гадаад нээлтээ өргөтгөх тухайгаа танилцуулсныг Ли Жихэн сонсоод маш их талархан хүлээн авчээ. Тэрээр хэлэхдээ:

- Төлөөлөгчдийн Х Хурлын тайланд нээлттэй хөгжил бол Өвөр Монголын иргэдийг чинээлэг болгож, бүс нутгаа хүчирхэгжүүлэхэд зайлшгүй дайрч өнгөрөх зам болно гэсэн юм. Алшаа бол Өвөр Монголын гадаад нээлтийн стратеги бодлогыг хэрэгжүүлэх чухал хэсэг болно. Хил дагуу нээлтийн давуу талаа түшиглэн Монгол Улсад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Баруун Азийн улсуудад нээлттэй байхыг идэвхтэй болгож, Хөххот, Бугат, Яргай, Тэмээт зэрэг хотын нэгдэл болон Лүн Хай - Лань Шинь эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг дэмжин, хөрш муж орон, хот хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөтгөж, бүх талаар дээд түвшинд нээлттэй байх шинэ дүр төрхийг бий болгох хэрэгтэй гэжээ.

Тэрээр хамт явсан аймаг хошууны дарга удирдлагуудад боомтын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, Цэкэ боомтын үйлчилгээний түвшинг илүү дээд түвшинд хүргэх хэрэгтэй гэж захив.

Алшаа аймгийн экологийн бүтээн байгуулалт болон байгаль орчны хамгаалалтын талд Ли Жихэн анхаарал тавьсан юм. Хар хот болон Сүв нуурт зочилсны дараа Ли Жихэн хэлэхдээ:

- Төлөөлөгчдийн Х Хурлын тайланд экологийн тухай орж ирсэн нь Өвөр Монголын өвөрмөц давуу тал бөгөөд үнэ өртөг билээ. Экологи нь Өвөр Монголын хариуцлага ба далд хүч болно гэж дурдсан байдаг. Хар хотын мандал доройтол, Сүв нуурын өөрчлөлт нь бидэнд экологийн хөгжлийг бий болгохын хамт хэрэгжүүлж, байгальд ээлтэй бохирдолгүй хөгжлийн замаар замнах хэрэгтэй гэдгийг сануулсан. Олон зэрэглэлийн намын хороо, засгийн газар болон удирдах ажилтнууд Хятад улсын умард хилийн экологийн аюулгүй байдлыг хамгаалан баримтлах эрхэм дээд түүхэн үүрэг, улс төрийн чухал том хариуцлагаа болгож, нүдээ хамгаалахтай адил байгаль орчноо хамгаалж, Алшаа аймгийн экологийн аюулгүй байдлын энэхүү хамгаалалтыг маш сайн хийж, бүтээн байгуулах хэрэгтэй гэв.

Аж үйлдвэрлэлийн хэлбэрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх асуудал нь Ли Жихэний энэ удаагийн аяны чухал агуулга болно. Дун Фэн сансар аяллын хот, Бадайнжаран байгалийн элсний цэцэрлэг зэргээр зочлох үеэр Ли Жихэн хэлэхдээ:

- Аж үйлдвэрлэл бол бүс нутгийн эдийн засгийн гол нуруу болно. Байгалийн баялгийн давуу талаа сайн харуулж, өвөрмөц аж үйлдвэрлэлээс эхлэн бүтцийн хэлбэрийг өөрчлөн шинэчлэхийг дэмжиж, улмаар эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн шинэчлэлийг дэмжих хэрэгтэй. Соёл аялал жуулчлалын төлөвлөгөөг төгөлдөржүүлэн, шилдэг содон сайхан аялал жуулчлалын орныг бүтээн байгуулж, зах зээлийн борлуулалт сурталчилгаагаа сайжруулан, “Хан тэнгэр Алшаа” гэх аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэмжиж, Хятад улс дэлхийд Алшаа нутгийн алдрыг мандуулах хэрэгтэй. Мөн Алшааг цэрэг ардын хэрэглээг хамтад нь хөгжүүлэх Хятадын чухал сансар аяллын суурин болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэжээ.

Ли Жихэн Алшаа аймгийн намын хороо, аймгийн захиргааны ажлын тайланг сонсож, Алшаа аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбар дахь амжилт, намын байгуулалтын ажлыг үнэлсэн бөгөөд Алшаа аймаг нь ӨЗО-ны Намын хорооны төлөвлөгөө шаардлагын дагуу ХКН-ын ХУIII удаагийн төв хорооны УI хурал болон ӨМӨЗО-ны Төлөөлөгчдийн Х Хурлын зорилго зорилтыг суралцах, ухуулах, хэрэгжүүлэх ажлыг сайн хийж, их хурлын зорилго зорилтыг Алшаааймагт эрчимтэй хэрэгжүүлэн, соёолон цэцэглүүлэхийг хүссэн байна.

Ли Жихэн хэлэхдээ:

- Өвөрмөц аж үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарал хандуулж, улсын дотоод гадаадад нэр нөлөөтэй аялал жуулчлалын бүсийг бүтээн байгуулахаар зорилго болгон аялал жуулчлалын үйлсийг эрчимтэй хөгжүүлж, бүс нутгийн нөхцөл байдалдаа зохицуулан өвөрмөц хөдөө аж ахуйн хөгжлийн замаар замнан, аж үйлдвэрлэлийн бүтцийн төлөвлөлтийг дэмжих хэрэгтэй. Мөн нээлттэй хамтын ажиллагааг дэмжин, Монгол Улс болон зэргэлдээх газар орон хоорондын дэд бүтцийн хамтын бүтээн байгуулалтыг өргөтгөж, боомтын эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Ард түмний амьдралыг сайжруулахад анхаарал хандуулж, ядуурлаас ангижруулах ажлыг тэргүүнд тавин, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах замд өрх нэг бүрийг цаашлаад иргэн нэг бүрийг хамруулж, боловсрол, эрүүл мэнд, ажил олголт, хот хөдөөгийн оршин суугчдын орлогын нэмэгдэл зэргийг удирдан, нийгмийн баталгааны түвшинг тогтвортой дээшлүүлэх хэрэгтэй. Намаа чанга засахад анхаарал тавьж, намын дотоодын улс төрийн амьдралыг чандлан, ажлын ёс журмаа улам сайжруулж, авилгын эсрэг үргэлжлэн тэмцэж, ёс журамтай цэгцтэй улс төрийн эдийн засгийн орчныг бий болгох хэрэгтэй гэв.

ӨМӨЗО-ны удирдлага Лүө Юүнган, Бай Шянчюн, нар Ли Жихэнд бараа болон ажиллажээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл