Ши Жиньпин дарга найман хоногийн дотор 60 гаруй удаагийн дипломат үйл ажиллагаанд оролцсон байна.
Зургаадугаар сарын 17-24-ний өдрүүдэд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Серби, Польш, Узбекистан гурван улсаар төрийн айлчлал хийсэн бөгөөд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVI бага хуралд оролцсон юм.

Ерөнхийдөө энэ удаагийн айлчлал гурван үндсэн шугамын дагуу болсон ба гурван гол ажлыг хэрэгжүүлсэн. Тухайлбал:
Нэг. Харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр талын стратегид харилцан шинэ амжилт гаргалаа.
Хятадын гадаад харилцааны сайд Ван И:
- Энэ удаагийн айлчлалын хамгийн шилдэг амжилтын нэг нь Ши Жиньпин дарга гурван улсын хамгийн дээд удирдах хүмүүстэй хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн харилцаа болгох тухай зөвлөн тогтсон байна.
Хоёр. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, шинэ ахиц дэвшилт гаргав
Энэ удаагийн айлчлалыг Европын хэвлэл мэдээллийнхэн “Торгоны замыг сурталчлах айлчлал мөн” гэжээ.
Шинэ түүхийн эхлэл цэг дээр зогсож, Ши Жиньпин дарга Торгоны замын хуучин газраар маш чухал үг хэлсэн. Тэрээр гурван жилийн хугацааны “Нэг бүс нэг зам” хөгжлийн бодлогын хүрээнд гаргасан амжилтыг дүгнэж, дараагийн үе шатны хөгжлийн шинэ санаачилгыг системтэйгээр гарган, дэлхий дахинд “Нэг бүс нэг зам”-ыг урагш маш өндөр түвшинд, нэн өргөн орон зайд хүргэхийг зарласан байна.
Гурав. “Шанхайн үзэл санаа”-г дэмжиж, ШХАБ-ыг түлхүү ахиулан шинэ дэвшилт гаргалаа.
Ташкент хотын дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг, Пакистаны ШХАБ-д орох санамж бичгийг зөвшөөрөв. Энэ нь ШХАБ-ын гишүүн улсынхаа тоог нэмэгдүүлэх тал дээр чухал шинэ амжилтад хүрснийг харуулж байгаа юм.

