2016 оны “Нэг бүс нэг зам”-ын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форумын нээлтийн ёслол өнөөдөр буюу 7 дугаар сарын 26-ны үдээс өмнө Бээжингийн Төрийн хурлын төвд боллоо.
Уг форум нь “Хувь заяаны хамтын цогц, хамтын ажиллагааны шинэ тогтолцоо” гол сэдвийн хүрээнд болж байна. Мөн дарга Ши Жиньпин энэхүү форумд баярын захидал илгээсэн байна.

Ши Жиньпин захидалдаа, Хэвлэл мэдээллийнхэн мэдээ мэдээллийг уламжлах, бие биедээ илтгэл найдвараа нэмэгдүүлэх, хамтын ойлголцлыг нэмэгдүүлэх зэрэг талаар орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байдаг. “Нэг бүс нэг зам”-ын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум нь бүх улс орнуудын хэвлэл мэдээллийнхний харилцан ойлголцол, солилцоо, бодит хамтын ажиллагааны тавцанг хангасан байна.
Улс орнуудын хэвлэл мэдээллийнхэн энэ тавцанг ашиглан, улс орнуудын харилцаа, хамтын хөгжлийг ахиулах, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, ойлголцол итгэлцлээ гүнзгийрүүлэх талаар идэвхтэй амжилтад хүрч, улмаар “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад эерэг үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
Дашрамд дуулгахад 2014 оноос эхлэн энэхүү форумыг Хятад улсын Ардын Өдрийн Сонин жил бүр уламжлал болгон зохион байгуулж байжээ. Энэ удаад дэлхийн 101 улс орнуудын 212 хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцжээ.
