Ши Жиньпин Мадагаскарын ерөнхийлөгчтэй уулзав
2017-03-28 10:06
Хятад улсын дарга Ши Жиньпин 3 дугаар сарын 27-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд Мадагаскарын ерөнхийлөгч Херитай хэлэлцэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: - Хятад, Мадагаскар дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш хэзээд эрх тэгшээр харилцаж, харилцан хүндэтгэж, тус тусын гол ашиг сонирхол болон анхаарч буй чухал асуудлаар харилцан ойлгон, харилцан дэмжиж, хоёр орны олон салбарын найрсаг хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрэв. Хоёр тал дээд давхаргын харилцааны байдлаа хэвээр хадгалж, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, орон нутаг зэрэг олон салбарын хүмүүсийн харилцаагаа өргөтгөж, засаглалын туршлагаа солилцохыг эрчимжүүлж, хоёр орны улс төрийн найрсаг үндэс суурийг бэхжүүлэх ёстой. Хятад Мадагаскарын харилцан ашигтай хамтын ажиллагааны нөөц маш их юм гэжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
