2015 оны 10 дугаар сард Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертетэй хэлэлцэж, Хятад Филиппиний эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чадавх, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хоёр талт хамтын ажиллагааны нийт 13 баримт бичигт гарын үсэг зурав. Уг үр дүнг цаашид хэрэгжүүлэхийн тулд, 22-ны орой Филиппиний дотоод хэргийн 5 сайдаас бүрдсэн төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирж, 23-наас Хятадад хоёр хоногийн хугацаатайгаар айлчилж байгаа ажээ.
23-нд хоёр тал хэлэлцсний дараа, Худалдааны сайд Гао Хүчэн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, хоёр тал нэгэнт хоёр орны хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх хөтөлбөр, тогтоолын баримт бичгээр үндсэндээ тохиролцов. Филиппиний талын төлөөлөгчид буцахаас өмнө, хоёр тал энэ чухал баримт бичигт гарын үсэг зурахыг хүлээж байна. Хятад, Филиппин хоёр орны дэд бүтцийн бүтээн байгуулалт, зам тээвэр, авто зам, мэдээлэл холбоо, төмөр зам, усжуулалт, ардын амьжиргаа зэрэг талын хамтын ажиллагаа улам урагштай, өндөр үр ашигтай өрнөх ба шударга, ил тод байхад уг баримт бичиг тус дөхөм үзүүлэх юм гэжээ. Одоогоор Хятад, Филиппин хоёр орны хөгжлийн зургаан жилийн төлөвлөгөө биелэгдэх дөхөж, ирэх сард Манилад болох Хятад, Филиппиний бизнес худалдааны нэгдсэн комиссын 28-р хурлаар гарын үсэг зурах эрмэлзэлтэй байгаа ажээ.
