ЗХУ-ын Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэхийн өмнөх өдөр буюу 05-р сарын 08-нд дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, баярын арга хэмжээнд оролцохоор ирсэн “Хамгийн эрхэм хүндэт зочин”-ыг Кремль ордонд угтан авсан байна. Түүхэн онцгой мөчид ба олон улсын байдал гүн гүнзгий өөрчлөгдөж буй эгзэгтэй мөчид Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч Путин нар дахин уулзлаа.
1.Шинэ сорилтуудыг хамтдаа даван туулъя:Харилцан итгэлцлийн суурь бат бэх байна
Ши Жиньпин дарга В.Путинтэй Кэтрин Холлд бага хэвчээнд уулзалт хийсэн байна.Ерөнхийлөгч В.Путин нээлтийн үеэр хэлсэн үг нь маш их утга учиртай байсан,тэрээр“Орос, Хятадын харилцаа нь харилцан эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, аливаа гуравдагч этгээдийн эсрэг чиглээгүй,нэн ч зарим үйл явдалд нөлөөлөгдөхгүй”.
Хятад улсын дарга Ши Жиньпин“Хятад, Оросын харилцаа тасралтгүй хөгжиж, гүнзгийрч байгаа нь хоёр орны ард түмний найрамдлыг үеэс үед өвлөн үлдээхэхд чухал ач холбогдолтой. хоёр тал харилцан туслалцаж,тус тусын хөгжил,сэргэн мандалтыг ахиулах зайлшгүй сонголт,олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулах нь цаг үеийн уриалга мөн гэдгийг түүх, бодит байдал бүрэн нотолж байна"гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн энэ оны анхны нүүр тулсан уулзалтынхаа үеэр чухал нийтлэг ойлголтод хүрсэн.тухайбал стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятад Оросын харилцааг тогтвортой, эрүүл,өндөр түвшинд хөгжүүлэх явдал болно.Хоёр талын харилцан итгэлцэл бат бөх байж, иж бүрэн стратегийн түншлэл нь хэзээ ч тогтвортой байсаар ирсэн.
Тэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 40 гаруй удаа уулзаж, шинэ бүрэн эрхийн хугацааныхаа анхны айлчлалаараа харилцан айлчилж,хоёр талын зохиосон томоохон арга хэмжээнүүдэд бие биеэ дэмжиж ирсэн.Бие биеийнхээ хамгийн том хөрш, дэлхийн томоохон гүрний хувьд Хятад, Оросын харилцааг хэрхэн хөгжүүлэх нь олон улсын харилцаа судлаачдын тулгамдсан сэдэв болоод байна.
Ирээдүйн тухай дарга Ши Жиньпин“Бид үе дамжсан нөхөрлөлийг дэмжиж,сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулсан жинхэнэ найзууд болох ёстой.Харилцан ашигтай,хамтаар хожих үр дүнг баримталж, бие биеийнхээ амжилтын төлөө сайн түнш болох ёстой.Шударга ёсыг дээдэлж, олон улсын дэг журмын хамгаалагч байх ёстой.Дэлхийн засаглалыг удирдахын тулд хамтран ажиллах ёстой гэж илэрхийллээ.
2. Шинэ эрин үеийг бий болгоё:Хамтын ажиллагаа гүнзгийрсээр байна
Хоёр орны удирдагч сүр жавхлант Александр танхимд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хороодын ажлын тайланг сонсов. Энэ нь дарга Ши Жиньпин ба Ерөнхийлөгч В.Путин нар томоохон хэмжээний хэлэлцээний чухал агуулгын нэг нь болсон юм.
Хоёр талын худалдааны хэмжээ дээд цэгтээ хүрч,хилийн бүс нутгийн дэд бүтэц сайжирч,Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Хятадад экспортлох хэмжээ нэмэгдэж, Хятадын автомашин үйлдвэрлэгчид Орос дахь зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлсээр байна."Сибирийн хүч" хоолойн Хятадад нийлүүлэх хийн хэмжээ дээд хэмжээндээ хүрсэн, "Хятад,Оросын соёлын жил"-ээр хоёр орны хэдэн арван хотод олон зуун үйл ажиллагаа явуулсан зэрэг хамтын ажиллагааны тухай сайхан мэдээг хоёр улсын төрийн тэргүүн нар сонсож, сайшаан дэмжиж байна.

Хоёр улсын төрийн тэргүүний биечлэн оролцон солилцсон 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичгүүдийг сонирхоцгооё!
Дэлхийн стратегийн тогтвортой байдал,олон улсын эрх зүйн нэр хүндийг хадгалах, хөрөнгө оруулалтыг хамгаалах, дижитал эдийн засаг, киноны салбарын хамтын ажиллагаа явуулж байгаа зэрэг нь улс төрийн харилцан итгэлцлийн үндэс суурь улам бүр гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагааны хэлхээ холбоо улам бэхжиж, соёлын солилцоо,орон нутгийн харилцаа улам бүр цэцэглэн хөгжиж, хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрч, олон талтай болж байгааг харуулж буй юм.
"Хамтдаа амжилтад хүрэх" нь Хятад, Оросын шинэ эриний харилцааны чухал зорилт бөгөөд Хятад, Оросын хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байгаагийн үндсэн логик юм.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Орос хоёр орон бие биеэ хөгжлийн чухал боломж гэж үзэн, нэг нэгнээ дэмжиж, харилцан хөшүүрэг болж, хамтдаа хөгжих ёстой гэж хэлсэн байдаг. Ерөнхийлөгч В.Путин:
- Орост чинээлэг, тогтвортой Хятад улс хэрэгтэй. Хятадад хүчирхэг, амжилттай Орос хэрэгтэй гэж хэлсэн удаатай.Тэрээр саяхан Оросын хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
- Дэлхийн эдийн засгийн төв Ази руу шилжих хандлагыг засаглалынхаа эхэн үеэс л ойлгосон тул Хятадтай харилцаагаа эрчимтэй хөгжүүлж эхэлсэн. Одоо Орос, Хятадын харилцаа жинхэнэ утгаараа стратегийн гүн гүнзгий шинж чанартай болсон гэж хэллээ.
3. Шинэ ирээдүйг хамтдаа бүтээцгээе
"Түүх бол үндэстэн, хүн төрөлхтний намтар юм гэж ОХУ-ын
хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн гарын үсэгтэй нийтлэлдээ Ши Жиньпин дарга:
- "Дайн ба энх тайван" номоос иш татсан нь Оросын нийгмийн бүхий л давхаргын хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн. Евроазийн тивд үе дамжин амьдарч ирсэн Хятад, Орос хоёр бол түүхийн гүн өвтэй улс юм. Мөн түүхийг хүндэтгэж, түүхийг хамгаалан, түүхийг санаж явдаг бөгөөд түүхээс мэргэн ухаан, хүч чадлыг авч урагш тэмүүлэхдээ гарамгай.
Ши Жиньпин даргын айлчлалын хамгийн чухал баримт бичиг болох "Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, ЗХУ-ын Аугаа эх орны дайн, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа үед шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл"-д хоёр улсын төрийн тэргүүн хамтран гарын үсэг зурав.
Энэ бол нэг үзүүр нь түүхтэй холбоотой, нөгөө үзүүр нь ирээдүйн чиг хандлагыг зааж байгаа юм. Хамтарсан мэдэгдэлд: "Хүн төрөлхтөн дэлхийн 2-р дайны эмгэнэлт түүх, түүний шалтгаан, сургамжийг ямагт санаж, үүнтэй төстэй эмгэнэлт түүхийг дахин давтахгүйн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах ёстой. Хятад, Орос хоёр улс олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн өнцөг булан бүрээс энх тайвныг эрхэмлэгч ард түмэнтэй хамтран дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалан, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Өнөөдөр дэлхий дахинд шинэ хямрал нүүрлэж байна. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй болж, зуун жилд тохиолдоогүй өөрчлөлттэй үед Хятад, Орос хоёр дэлхийн хүчирхэг гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд онцгой үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, донсолгоо ихтэй дэлхийн тогтвортой байдлын чухал хүчин болсон юм.
Олон улсын ганц талт үзэл, дээрэнгүй үзэлтэй нүүр тулсан Хятад, Орос хоёр орон үйл ажиллагааны нэгдсэн чиглэлээ тодорхойлсон. Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, Хятад, Орос, өргөн олон хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, бүх нийтэд ашигтай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг хамтдаа дэмжих болно.
Мөн дайны дараах олон улсын дэг журам, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн төлөөх хэд хэдэн томоохон асуудлын тухай Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч В.Путин нар стратегийн яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлсэн.
Тарифын дайны тухайд Ерөнхийлөгч В.Путин өндөр татвар ногдуулах нь зүй ёсонд нийцэхгүй, хууль бус үйлдэл бөгөөд зөвхөн өөртөө л сөрөг үр дагавар авчрах болно гэдгийг онцолсон. Ши Жиньпин дарга:
- Хятад улс Оростой хамтран дэлхийн олон талт худалдааны систем, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, саадгүй ажиллуулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Тайваний асуудлын талаар Хятад, Оросын хамтарсан мэдэгдэлд “Орос улс Тайванийг тусгаар тогтнуулах ямарваа хэлбэрийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байна. Хятадын засгийн газраас авч буй үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, улс орноо нэгтгэх арга хэмжээг тууштай дэмжинэ гэж хэллээ.
Украйны хямралын талаар Ши Жиньпин дарга:
- Хятад улс иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой дэлхийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг дэмжин, энх тайвныг дэмжих бүхий л хүчин чармайлтыг сайшааж байна.В.Путин Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар Хятад улсын бодитой, шударга байр суурийг өндрөөр үнэлээд, “Орос улс урьдчилсан нөхцөлгүйгээр энхийн хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн бөгөөд шударга, урт хугацааны энхийн хэлэлцээг хүсэж байна гэж хэлэв.
Хятад, Оросын төрийн тэргүүн нар 5-р сарын 08-ны өдрийн үдээс хойш Кремль ордны Ерөнхийлөгчийн Тамгын газарт болсон цайллагын үеэр дэлхийн II дайны үед мөр зэрэгцэн тулалдаж байсан он жилүүдээ эргэн дурсав.Өнөөгийн өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд тэд дэлхийн шударга ёс, хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаны төлөө дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар шийдсэн юм.
Дарга Ши Жиньпин:
- Хятад, Орос стратегийн шийдэмгий байдлыг хадгалж, стратегийн хамтын ажиллагаагаа тууштай баримталж байгаа цагт хоёр орны тус тусын хөгжил, сэргэн мандалд хүрэхэд нь ямарваа хүч саад болж чадахгүй, Хятад, Оросын ард түмний мөнхийн найрамдлын төлөөх хүсэл тэмүүллийг зогсоож чадахгүй бөгөөд олон туйлт ертөнц, эдийн засгийн даяарчлалын цаг үеийн хандлагыг хориглож чадахгүй гэж илэрхийллээ.
- Ши Жиньпин даргатай стратегийн ойр дотно харилцаатай байж, хоёр орны харилцааны хөгжилд стратегийн чиглэл өгөхөд бэлэн байна. Бид олон улсын ээдрээтэй нөхцөл байдлын сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, дэлхийн шударга, ардчилсан, олон туйлт ертөнцийн хөгжлийг ахиулах ёстой гэж Ерөнхийлөгч В.Путин хэллээ.
Өнөөдрийн дэлхийн чухал нөлөө бүхий хоёр том гүрний дээд удирдагчдын чин сэтгэлийн солилцоо нь хүн төрөлхтний ирээдүй,хувь заяатай холбоотой чухал түүхэн үйл явцад гүн гүнзгий ул мөрөө үлдээх нь дамжиггүй юм.
