
Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад болж буй Хятад-Төв Азийн дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад оролцох үеэрээ Орон нутгийн цагаар 6-р сарын 17-ны үдээс өмнө Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, би өнгөрсөн жил Тажикстанд төрийн айлчлал хийсэн. Шинэ эриний Хятад, Тажикстаны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосноо бид хамтдаа зарлаж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө болон зохицуулалтыг хийсэн юм. Хоёр тал хэрэгжилтийг түргэтгэж, илүү бодит үр дүнд хүрч, Хятад, Тажикстаны хувь заяаны нэгдмэл цогцыг чанарын өндөр түвшинд байгуулах ёстой гэжээ.
Уулзалтын дараа, дипломат харилцаа, эдийн засаг худалдаа, зам тээвэр, шинжлэх ухаан, технологийн салбарт зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгуудэд гарын үсэг зурахад хоёр орны төрийн тэргүүн нар байлцав.
