
Тэрээр:
- Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Филипииний Ерөнхийлөгч Родриго Дутертетэй дахин уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Филиппиний талтай харилцан итгэлцэж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн сайн хандлагын дагуу хоёр орны харилцааг улам өндөр төвшинд хүргэхэд бэлэн байна. БХАТИХ Филиппиний парламенттай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчлан хоёр талын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, засаглал хэрэгжүүлэх, хууль тогтоох, хяналт тавих салбарын солилцоог идэвхтэй өрнүүлж, хоёр орны харилцааг урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Панталеон Альварес:
- Хятад улс гайхамшигтай хөгжлийн асар их амжилтад хүрсэн. Хятадын удирдагчдын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгыг Филиппин дэмжиж буй бөгөөд уг санаачилга Азийн орнуудын хөгжил цэцэглэлтийг дэмжинэ гэж үзэж байна. Филиппиний парламент Хятадын талаарх ерөнхийлөгчийн барьж буй бодлогыг дэмжиж, нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлэн хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаанд хууль эрх зүйн хамгаалалтыг хангахад бэлэн байна. Филиппиний төлөөлөгчдийн танхим найрсаг ажлын хэсэг байгуулах замаар БХАТИХ-тай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэв. \УРЬХАН\
