solongonews
Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулганы 2017 оны хурлын нээлтийн ёслолд баярын цахилгаан ирүүлэв
2017-03-25 21:48
Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 25-ны өдөр Бө-Аогийн Азийн чуулганы 2017 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолд баярын цахилгаан ирүүллээ.

    Ши Жиньпин баярын захидалдаа:

     Бө-Аогийн Азийн чуулганыг эхлүүлсэн 16 жилд Ази тивээр суурь болгон дэлхийд хандаж, Азийн орнуудын нийтлэг ойлголтыг нэгтгэн, Азийн хамтын ажиллагааг урагшлуулж,  нэр нөлөөг нь өргөтгөх талаар чухал үүрэг гүйцэтгэлээ. Зочлогч орон болсны хувьд Хятад улс эдгээр амжилтыг байгуулсандаа маш их баярлаж байгаа бөгөөд чуулганы үе үеийн удирдах зөвлөл, лавлагааны комиссын гишүүд, олон салбарын зүтгэлтнүүдийн хувь нэмрээ үзүүлсэн явдалд талархал илэрхийлж байна гэсэн байна.

Ши Жиньпин дарга:

- Бө-Аогийн Азийн чуулганы энэ оны хурлыг "Даяаршил, чөлөөт худалдааны ирээдүйд хандах нь" сэдвээр зохион байгуулсан нь олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа Азийн орнууд эдийн засгийн даяаршилд анхаарал тавьж байгааг харуулж байгаа юм. Хуралд оролцож байгаа зочид төлөөлөгчид санал бодлоо өргөнөөр солилцож, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн салбарт тулгарч байгаа тулгамдсан асуудлуудыг зохицуулахад эрхэм нандин саналаа өгч, дэлхийн эдийн засгийн даяаршлын үйл явцыг хамтдаа улам эрчимтэй, багтаамжтай, тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэж онцоллоо.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : С
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл