ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн Бээжин хотноо 03-р сарын 28-нд Бээжин хотноо айлчилж буй Оросын Соёлын сайд Ольга Любимоватай уулзлаа.
Уулзалтын үеэр Шэнь Хайшюн:
- БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын стратегийн манлайллын дор хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл өндөр түвшинд үргэлжилж, кино урлагийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Оросын талыг энэ онд Хятадад зохион байгуулагдах олон улсын кино наадамд идэвхтэй оролцохыг урьж байна гэж хэллээ.
Любимова:
- Сүүлийн жилүүдэд Орос, Хятад хоёр улс соёлын салбарт, тэр дундаа кино урлагийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнтэй төсөл хэрэгжүүлж ирлээ. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, чанартай хамтын бүтээлүүдийг олон нийтэд хүргэх хүсэлтэй байна. Энэ онд Москва хотноо болох Евроазийн Кино Академи болон Евроазийн Кино Наадамтай холбоотой арга хэмжээнд Хятадын талыг идэвхтэй оролцохыг урьж мөн урьж байна гэж хэлэв.
