solongonews
”Хятад маягийн шинэчлэлийн тухай Ши Жиньпиний өгүүллийн эмхэтгэл” номыг япон хэлээр хэвлэв
2024-12-30 11:37
”Хятад маягийн шинэчлэлийн тухай Ши Жиньпиний өгүүллийн эмхэтгэл” номыг япон хэлээр хэвлэв

ХКН-ын Төв хорооны Намын түүх сурвалж бичгийн судалгааны хүрээлэн "Хятад маягийн шинэчлэлийн тухай Ши Жиньпиний өгүүллийн эмхтгэл" номыг япон хэлээр орчуулж, саяхан Төвийн орчуулгын хэвлэлийн хороо хэвлэж, гадаад дотоодын уншигчдын хүртээл болгов.
"Хятад маягийн шинэчлэлийн тухай Ши Жиньпиний өгүүллийн эмхтгэл" номыг ХКН-ын Төв хорооны Намын түүх сурвалж бичгийн судалгааны хүрээлэн эмхтгэж, тус номд Хятад маягийн шинэчлэлийн талаар нөхөр Ши Жиньпиний хэлсэн иж бүрэн чухал өгүүллийг оруулжээ. Тус номыг япон хэлээр хэвлэхээс гадна өмнө нь англи, франц, орос, араб хэлээр хэвлэсэн нь гадаадын уншигчид Хятад маягийн шинэчлэлийн онолын систем болон практикийг шаардлагыг гүнзгий таних, ХКН Хятадын ард түмэнтэй эв нэгдэн удирдан дагуулж олсон Хятад маягийн шинэчлэлийн зам, бүтээсэн хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ төлөв байдал, харуулсан шинэчлэлийн шинэ байдлыг гүнзгий ойлгож мэдэх, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг гар нийлэн урагшилсан шинэчлэлийн замнал, энх тайван хөгжилд хүрэх, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтаар цэцэглэн хөгжих дэлхийн шинэчлэлийн тухай нийтлэг танин мэдэхүйг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл