ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 05-р сарын 12-ны өдөр Бээжинд Бразилын Гадаад хэргийн сайд Виейра, Ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Аморим нартай уулзав.
Хоёр тал өнгөрсөн онд Ши Жиньпин даргын Бразилд хийсэн айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх талаар гүнзгий харилцан ярилцаж, ерөнхийлөгч Лулагийн Хятадад хийх айлчлал, ялангуяа хоёр орны төрийн тэргүүн нарын удахгүй болох чухал уулзалтын бэлтгэл ажлыг хангасан байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийн дагуу Хятад, Бразилын хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг дэмжиж, олон талт үзлийг баримтлан, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийг баримталж, дэлхийн өмнөд нутгийн хууль ёсны эрх ашгийг хамтдаа хамгаалж, Хятад, Бразил дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахад хувь нэмрээ оруулахаар тохиролцов.
