
Ши Жиньпин дарга Норвеги бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг бөгөөд Хятадын зах зээл, эдийн засгийн байр суурийг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн Европын орнуудын нэг. Хятад, Норвеги дипломат харилцаа тогтоосноос хойших 63 жилд найрамдал ба хамтын ажиллагаа хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирэв. Хятад, Норвегийн харилцаа эрүүл тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхээр гол болгосон олон улсын шинэлэг харилцаа болгон бүтээн байгуулахыг урагшлуулахад бодит их ач холбогдолтой гэж хэллээ.
Ши Жиньпин дарга хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны эдийн засаг харилцан нөхөх сайн талтай, хамтын ажиллагааны суурь зузаан нөхцөл боломжийг ашиглан, хоёр талын тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг чухалчлан ахиулах хэрэгтэй. Хоёр тал "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж, Европ Азийн эх хуурайн дэд бүтцийн түншлэл ба хамтын хөгжлийг хамтдаа урагшлуулж болох юм. Хятадын тал Норвегийн талын хамт Умард туйлын судалгаа, нөөц баялгийн нээн ашиглалт, бүс нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хятад улс 2022 оны Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулна. Норвегийн талтай Өвлийн спортын салбарын харилцаа солилцоогоо эрчимжүүлж, өвлийн спортын наадам тэмцээн зохион байгуулах арга туршлагаа хуваалцахад бэлэн байна гэж хэллээ.
Хадагтай Эрна Сульберг, Хятад улсад дахин айлчилж буйдаа баяртай байна. Норвегийн тал Нэг Хятад улсын бодлого баримталж, Хятадын талын гол чухал ашиг сонирхол ба анхаарч буй асуудлыг дээд хэмжээнд чухалчилж, бодит үйл ажиллагаагаараа хоёр орны харилцааны хөгжлийн улс төрийн суурийг сайтар хамгаалах болно. Норвегийн тал Хятадын талтай хоёр орны дээд зиндааны харилцаа холбоогоо нягтруулж, шинэ гараанаас хоёр талт харилцааны хөгжлийг урагш ахиулахад бэлэн байна. Хятадын талын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгыг Норвегийн тал дэмжинэ гэж хэлсэн байна.
