solongonews
Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад илтгэл тавилаа
2025-06-18 11:29
Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад илтгэл тавилаа

Орон нутгийн цагаар 06-р сарын 17-ны үдээс хойш Хятад-Төв Азийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт Астана дахь Тусгаар тогтнолын ордонд болов. Хятад улсын дарга Ши Жиньпин уг дээд хэмжээний уулзалтад оролцож, "Хятад-Төв Азийн үзэл баримтлал"-ыг тодорхойлон өгүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг чансаатай хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлье” гарчигтай  илтгэл тавьжээ.

Ши Жиньпин хэлэхээ:, Хоёр жилийн өмнө бид Хятадын Ши-Ань хотод уулзаж, Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны "Ши-Аний хэтийн төлөв"-ийг хамтдаа тодорхойлсон юм. Сүүлийн хоёр жилийн турш, Хятад, Төв Азийн орнууд "Бүс ба Зам" санаачилгыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, худалдааны хэмжээ 35 хувь нэмэгдсэн байна. Мөн хоёр жилийн хугацаанд Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр замын төслийг албан ёсоор эхлүүлж, Хятад-Казахстаны гурав дахь төмөр замын төлөвлөлт тасралтгүй ахиж, Хятад-Тажикистаны авто замын 2-р шатны засварын ажил урагштай явагдаж, Хятад, Туркменистаны эрчим хүчний хамтын ажиллагаа тууштай хэрэгжиж байна гэжээ. 

Тэр хэлэхдээ, Өнгөрсөн хоёр жилд Хятад, Төв Азийн орнууд харилцан соёлын төв байгуулж, Хятад Казахстан, Хятад Узбекистан харилцан визний хөнгөлөлт үзүүлж, зөвхөн өнгөрсөн онд Хятад, Казахстан хоорондын иргэдийн солилцоо давхардсан тоогоор 1 сая 200 мянгыг давсан байна. Урт хугацааны практикт бид "бие биеэ хүндэтгэж, харилцан итгэлцэж, харилцан ашигтай, харилцан туслалцаж, хамтын шинэчлэлийг өндөр чанартай хөгжүүлэх" "Хятад-Төв Азийн үзэл баримтлал"-ыг бүрдүүлжээ. Бид энэхүү үзэл баримтлалаар удирдамж болгож, илүү идэвхтэй, илүү ажил хэрэгч арга хэмжээгээр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чансаатай хөгжүүлэх хэрэгтэй.

Тэр хэлэхдээ, Үүнд:

Нэгдүгээрт, харилцан итгэлцэж, бие биеэ дэмжсэн эв нэгдлийн анхны зорилгодоо үнэнч байх ёстой. Хятад болон Төв Азийн 5 орон мөнхийн найрамдалтай байх зарчмыг хууль эрх зүйн хэлбэрт оруулсан мөнхийн сайн хөрш, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Энэ нь 6 орны харилцааны түүхэн дэх шинэ чухал үйл явдал бөгөөд Хятадын хөршийн дипломат харилцааны анхдагч хүчин чармайлт байж, өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхэнд ашиг тусаа өгөх болно.

Хоёрдугаарт, бид хамтын ажиллагааны ажил хэрэгч, үр ашигтай, гүнзгий нэгдсэн байдлыг оновчтой болгох ёстой.Хятад улс Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны хүрээнд ядуурлыг бууруулах, боловсролын салбар дахь солилцоо, цөлжилттэй тэмцэх гурван том хамтын ажиллагааны төв болон худалдааг хөнгөвчлөх хамтын ажиллагааны платформ байгуулахаар шийджээ. Хятад улс энэ онд Төв Азийн орнуудад 1.5 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлж, улс орнуудын амьжиргаа, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна; Мөн ойрын хоёр жилд Төв Азийн орнуудад 3000 сургалтын орон байр олгоход бэлэн байна.

Гуравдугаарт, бид амар амгалан, зовол жаргалаа хамтатгасан аюулгүй байдлын загварыг бий болгох ёстой. Бид бүс нутгийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлж, хууль сахиулах, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хэт даврагч үзэл санаанаас урьдчилан сэргийлэн тэмцэж, "гурван хүчин"-д хатуу цохилт өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах ёстой.

Дөрөвдүгээрт, эв нэгдэл, харилцан ойлголцлыг дэмжих соёлын хэлхээ холбоог бэхжүүлэх ёстой.Хятад улс Төв Азийн орнуудын хууль тогтоох байгууллага, улс төрийн намууд, эмэгтэйчүүд, залуучууд, хэвлэл мэдээлэл, судалгааны төвүүд зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ.

Тавдугаарт, бид олон улсын шударга, үндэслэлтэй, эрх тэгш, эмх цэгцтэй дэглэмийг даган мөрдөх ёстой.Бид олон улсын шударга ёсыг хамгаалахын тулд хамтран ажиллаж, ноёрхол, хүчирхэг улс төрийг эсэргүүцэн, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, эдийн засгийн хүртээмжтэй байдлыг идэвхтэй дэмжих ёстой.Энэ жил Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Бид түүхэн зөв өнцгөөс харж, дэлхийн 2-р дайны ялалтын үр дүнг хамгаалж, НҮБ төвтэй олон улсын тогтолцоог баталгаажуулж, дэлхийн энх тайван, хөгжилд илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгох ёстой гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл