
Дарга Ши Жиньпин: - Хятад, Бангладеш хоёр орон бол өнө удаан найрамдалт харилцаатай. Хятадын цөм болсон ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжиж ажилласаар ирсэн Бангладеш улсад Хятадын тал талархал дэвшүүлэхийн зэрэгцээ Бангладешийн тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж, улс орныхоо тогтвортой байдал болон хөгжлийг биелүүлэхээр гаргаж байгаа хүчин чармайлтыг тууштай дэмжиж ажиллах болно. Өдгөө хоёр орны харилцаа чухал боломжид нүүрлээд байна. Энэ удаагийн айлчлалын хугацаанд хоёр тал олон чухал нийтлэг ойлголттой болж, хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шат өгсүүлэхээр шийдсэн. Түүнчлэн олон салбарын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, том чухал төслийн хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэн, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг хамтдаа сайжруулж, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээн, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ажиллахыг санал нэгтэй зөвшөөрлөө гэж хэлсэн байна.

Абдулла Хамид: - Хятад улстай амин чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж, Хятад улсын хөгжил, хамтын ажиллагааны найдвартай түнш болж, олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаарх зохицуулалтаа эрчимжүүлж ажиллахад Бангладешийн тал бэлэн гэдгээ илэрхийлдээ.
