solongonews
Ши Жиньпин Эквадорын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Даниэль Нобоад баяр хүрэв
2025-04-21 16:10
Ши Жиньпин Эквадорын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Даниэль Нобоад баяр хүрэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 19-ны өдөр Даниэль Нобоад баярын цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Эквадор Улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин “Хятад Эквадор бол иж бүрэн стратегийн түнш юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Эквадор хоёр орны харилцаа сайн сайхан хөгжлийн хурдаа хадгалж, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмний найрамдал ойр дотно болж байна. Энэ онд Хятад, Эквадорын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна.Хоёр тал цаашид хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж авчрахад бэлэн байна” гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл