solongonews
”Залуу эмч” уран сайхны олон ангит кино Монголын TV5 телевизээр гарна
2016-07-06 10:11
”Залуу эмч” уран сайхны олон ангит кино Монгол Улсын TV5 телевизээр гарна.

“Залуу эмч” олон ангит уран сайхны киног хүлээлгэн өгөх ёслол 7 дугаар сарын 4-ний өдөр Монголын TV5 телевизийн байранд боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны Соёлын Зөвлөх Ли Вэй, Улс төрийн газрын дарга Гу Имин, Өвөр Монголын Радио телевизийн захирлын туслах, “Одон” телевизийн ерөнхий захирал Ө.Хас мөн Монголын TV5 телевизийн ерөнхий захирал Н.Базаррагчаа, гүйцэтгэх захирал Э.Дагиймаа нар оролцов.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр улс бол уул усаар залгагдсан нөхөрсөг хөршүүд. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж, ялангуяа 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийн, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлж, бүх салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан. Соёл, кино телевизийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал салбар юм. Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ Монголд телевизийн шилдэг 25 бүтээлийг өгөхөө зарласан. Энэ удаагийн TV5 телевизэд өгч буй “Залуу эмч” уран сайхны олон ангит кино нь эхний ээлжийн бүтээл юм. Уг кино нь орчин үеийн Хятадын залуусын хүсэл мөрөөдлөө эрэлхийлэх, залуу насны тэмцлийг харуулсан бөгөөд Хятадад урт хугацаанд үзэгчдийг байлдан дагуулсан сайн бүтээл болсон юм. Энэхүү олон ангит кино Монголын үзэгчдийн таашаалд мөн хүрч, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол болон нөхөрсөг харилцааг улам бэхжүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Ноён Н.Базаррагчаа хэлэхдээ: - Хэвлэл мэдээллийн салбарын харилцаа нь Монгол, Хятадын харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. TV5 телевиз Хятадын талтай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хоёр улсын ард түмний нөхөрсөг сайн үйлсийн төлөө хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэлээ.

Үүний дараа ноён Ү Хас, хатагтай Э.Дагиймаа нар киног хүлээлгэн өгөх хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн дагуу “Залуу эмч” олон ангит киног 7 дугаар сарын 4-ний өдрийн орйноос эхлэн TV5 телевизээр цацна.

Элчин сайд Шин Хаймин TV5 телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ: - Цаашид Монголын TV5 телевизтэй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Монголын талд үргэлжлүүлэн илүү олон Хятадын шилдэг киноогоор хангаж, хоёр улсын харилцан ойлголцол, нөхөрсөг харилцааг тасралтгүй нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Энэхүү завшааныг ашиглан удахгүй болох Монголын үндэсний баярыг тохиолдуулан Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж байна. Мөн 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад амжилт хүсье!

Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс TV5 телевизийн ерөнхий захирал Н.Базаррагчаагийн хамт тус телевизийн кино студи, мэдээ нэвтрүүлэг, нэвтрүүлгийн программ, боловсон хүчний хуваарилалт зэрэгтэй танилцсан юм.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл