Дарга Ши Жиньпин Хятад, Финлянд хоёр орон бие биеэ хүндэтгэн эрх тэгш харилцаж, хамтдаа ашиг хүртдэг анд, түнш юм. Хоёр орны ард түмэн харилцан бие биенээ хүндэтгэдэг. Финляндын ард түмэн шинэ зуун жилийн хөгжлийн замналаа эхлүүлсэн бол Хятадын ард түмэн "Хоёр зуун жилийн" зорилтоо биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын төлөө Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа юм. Хоёр тал стратегийн өндөрлөгөөс алс холын зорилтоо бодолцон улс хоорондын харилцааны чиглэл хандлагыг найдвартай тогтоож, дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулан, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг баталгаажуулж, хамтын ажиллагааны нөөц хүчийг гүйцэд ашиглан давуу талаараа харилцан нөхөж, хоёр талын бие биеийн хөгжлийг харилцан дэмжих ёстой гэжээ.
Саули Нийнисто Финляндын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор Ши Жиньпин дарга төрийн айлчлал хийж очсонд халуун баяр хүргэжээ. Тэрээр:
- Финлянд улс Хятадын хөгжил, амжилт, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа зэргийг чухалчлан үздэг тул эрхэм таны энэ удаагийн айлчлалаар дамжуулан олон нийтлэг ойлголтод хүрч, харилцаа хамтын ажиллагаагаа нягтруулахыг хүсэж байна гэсэн байна.
