solongonews
Дарга Ши Жиньпин Хятадын Ардын Чөлөөлөх Армийн багийн төлөөлөгчдийн хуралд ололцов
2017-03-12 23:02
Ши Жиньпин дарга: - Цэрэг, иргэний уялдлын иновацын систем байгуулахыг хурдатгаж армийн бүтээн байгуулалтад хүчтэй техникийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж хэллээ.

       ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 12-ны үдээс хойш XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Хятадын Ардын Чөлөөлөх Армийн багийн төлөөлөгчдийн хуралд оролцох үеэр онцлохдоо:

- Эдийн засаг, нийгмийн хөгжил болон шинжлэх ухаан, технологийн дэвшил гүн хөрсөнд суурилж, цэрэг, иргэний уялдан хөгжих стратегийг гүнзгий хэрэгжүүлж, цэрэг иргэд хамтдаа шинийг санаачлах, цэрэг иргэдийн технологийн үндсэн элементийн уялдлыг түлхүү ахиулж, цэрэг иргэдийн уялдлын иновацын систем байгуулахыг хурдатгаж, нэн их хүч оруулан шинжлэх ухаан, технологиор армийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Хурлаар Хятадын Ардын Чөлөөлөх Армийн багийн 9 төлөөлөгч зэвсэг, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хөгжлийг дэмжих, шинэ байлдааны хүчний шинэчлэл чадварыг сайжруулах, улсын хилийн чанад дахь эрх ашиг хамгаалах зэрэг асуудлаар өөрийн санал зөвлөмжөө дурдсан байна.

Төлөөлөгчийн санал зөвлөмжийг сонсож, Ши Жиньпин дарга чухал үг хэлж тэмдэглэсэн байна:

- Намын XVIII хурлаас хойш ХКН-ын Төв Хороо болон Цэргийн Зөвлөлийн удирдлага доор армийг хүчрихэгжүүлэхээр гол зорилго болгож, үзэл санаагаа нэгтгэн ажлыг эрчимтэй хийснээр улсын батлан хамгаалалт, армийн өөрчлөлтийн талаар түүхэн амжилтад хүрсэн байна. Цэргийн тэмцлийн бэлтгэлд ихээхэн дэвшилд гарч, авлигын эсрэг тэмцэх үйл ажиллагаа дийлэнх байдалд хүрч, армийн бүтээн байгуулалтад шинэ уур амьсгал болсон байна гэж хэлэв.

Хурал төгсөх үеэр Ши Жиньпин дарга үндсэн шатнаас ирсэн хэсэг армийн төлөөгчдийг найрсаг хүлээн авч уулзсан юм. Тэдний ажил сурлагын байдлыг ойлгож, тэдний өөрийн ажлын байрандаа хөл тогтон, ажлын бодит байдалдаа суурилж, шинжлэх ухаан, технологийн мэдлэгт суралцан хэрэгжүүлэх чадвараа нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологиор армийг хөгжүүлэхэд хүчин зүтгэл үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл