Хятад улсын дарга Ши Жиньпин Европын зөвлөлийн дарга Антонио Луйс Сантос да Коста-гийн хүсэлтээр түүнтэй Нэгдүгээр сарын 14-ний үдээс хойш утсаар ярив.
Антонио Луйс Сантос да Коста Европын зөвлөлийн даргын албан тушаалд томилогдсонд Ши Жиньпин дахин баяр хүргээд, энэ жил Хятад, Европын холбоо хоорондоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа тул өнгөрсөн ба ирээдүйг холбох чухал үе гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, хоёр тал бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харьцаж, илэн далангүй яриа хэлэлцээ хийж байвал хамтын ажиллагааг ахиулж, их зүйлийг бүтээж чадна гэдгийг Хятад Европын харилцааны хөгжил харууллаа. Европ бол олон туйлт ертөнцийн чухал туйл гэдэгт Хятад улс үргэлж итгэдэг бөгөөд Европын интеграцчлал, ЕХ-ны стратегийн бие даасан байдлыг дэмждэг гэж хэлэв.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Европ бол ашиг сонирхлын үндсэн мөргөлдөөн, геополитикийн зөрчилгүй, харилцан ололт амжилтын түнш юм гэж хэллээ.
Хоёр тал Украины асуудал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Ши Жиньпин эвлэрэхийг ятгаж, хэлэлцээг дэмжиж буй Хятад улсын зарчмын байр суурийг тодорхойлов.
