БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшаний Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд ТВ5 телевиз, Хятадын төв телевиз CCTV-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Монгол Хятадын соёлын ажиллагаа болон "Хятадын кино театр"-ын нээлтийн ажиллагаа ТВ5 телевизид боллоо. Энэ ажил нь хоёр орны соёл болон шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах томоохон ажлын эхлэл болж байгаа юм.
Ёслолын ажиллагаанд БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшан болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулснаар шинжлэх ухаан ихээхэн хөгжсөн БНХАУ-ын шинжлэх ухааны ололтыг харуулсан баримтат болон хүүхэлдэйн, уран сайхны кино болон бусад контентыг харилцан нийлүүлэх юм байна.
Мөн бусад гэрээ хэлэлцээрийг хийсэн байна.

БНХАУ-ын Радио, телевиз, Хэвлэл мэдээллийн яамны Гадаад харилцааны сайд Ма Ли энэ талаар,
- БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгоал Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын 2014 гарын үсэг хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу таван жилд 25 кино хийж өгч бэлэглэнэ гэсэн байгаа. Түүний эхнийх нь болох "Бээжин хотын залуус", "Залуу эмч нар", "Эгэл ертөнц" гэсэн киног одоогоор Монголын үзэгчдэд хүргээд байна. Тэр дундаа "Бээжин хотын залуус" киноны дуу найруулга нь монголчуудад ихэд таалагдсан гэдгийг сонсоод баяртай байна.
Телевиз гэдэг соёлын нэг гүүр юм. Олон ангит кино гэдэг тухайн улсын ард иргэдийн амьдралыг харуулдгаараа хоёр орны харилцаанд ихэд тус дөхөм болох юм гэлээ.







