solongonews
Ши Жиньпинь хөдөө аж ахуйн салбарынханд мэндчилгээ дэвшүүлэв
2025-09-22 16:53
Ши Жиньпинь хөдөө аж ахуйн салбарынханд мэндчилгээ дэвшүүлэв

Хятадын 8 дахь “Элбэг ургацын баяр”-ийг тохиолдуулж, ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өргөн олон тариачид болон хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачидын салбарынханд мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил ган гачиг, үер ус зэрэг байгалийн гамшгийн нөлөөг даван туулж, зуны ургацыг тогтвортой авч, эрт тариалсан буудайн ургацыг нэмэгдүүлснээр улсын нийт үр тарианы элбэг ургац авч буй нь хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулах юм гэв.

Ши Жиньпин онцлохдоо, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжил нь хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжилтэй салшгүй холбоотой. Намын шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, хөдөө аж ахуйг нэн тэргүүнд хөгжүүлэх бодлогыг баримталж, тариачдад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, шинжлэх ухаан технологи, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг бэхжүүлж, хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлийн цогц чадамжийг дээшлүүлэх, тариачдын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх олон талын арга хэмжээ авч, хөдөө тосгоны иж бүрэн сэргэлтийг тууштай урагшлуулахыг бүх шатны намын хороо, засаг захиргаанд үүрэг болголоо. Мөн өргөн олон тариачдыг идэвх санаачилга, бүтээлч чадвараа бүрэн бадруулж, нийгмийн бүхий л салбарыг идэвхтэй оролцуулж, хамтдаа “амьдрахад таатай, ажил хөдөлмөр эрхлэхэд зохистой” үзэсгэлэнт сайхан хөдөө тосгоныг бүтээн байгуулж, Хятадын онцлогтой орчин үеийн хөгжил рүү хамтдаа урагшлахыг хүсэж байна гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл