solongonews
Жао Лэжи УТЗЗ-ийн гишүүдтэй ярилцав
2025-03-13 10:05
Жао Лэжи УТЗЗ-ийн гишүүдтэй ярилцав

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи Хятадын Жигүн нам, Бүх Хятадын хилийн чанадаас буцаж ирсэн иргэдийн холбоо, гадаадтай найрсаг харилцах салбарын гишүүдийн нэгдсэн хуралд оролцов. 

Тэрээр хэлэхдээ, 2024 онд ХКН-ын төв хороо олон бэрхшээл, сорилттой тулгарч, Ши Жиньпин нөхрөөр удирдуулсан ХКН-ын төв хорооны далбаанд дор нягтарч, макро хяналтыг цаг үе, нөхцөл байдалд тохируулан бэхжүүлэн шинэчилж, эдийн засгийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц сэргэж, нийгмийн хүлээлтийг үр дүнтэй нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт, зорилтуудыг амжилттай биелүүлэв. ХКН-ын төв хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлага нь бүх ажлыг сайтар хийх үндсэн баталгаа гэдгийг практик бүрэн нотолсон юм. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг сайтар судалж, тууштай хэрэгжүүлж, ард түмний Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг ахиулахын тулд иргэдийн сэтгэлийг нягтруулж, нийтлэг ойлголтыг бататган, мэргэн ухаан болон хүч чадлыг нэгтгэх хэрэгтэй. Мөн Хятадын Коммунист намын удирдлагыг баримталж, Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замаар гуйвшгүй замнах ёстой. Бид салбарынхаа давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, гадаадад байгаа хятадуудын зүрх сэтгэл, хүч чадлыг нэгтгэж, өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэн, өндөр чанартай хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл