Лю Юньшань Microsoft-ийн гүйцэтгэх захиралтай уулзав
2016-11-15 10:38
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань 14-нд Бээжинд Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделлатай уулзав.
Лю Юньшань хэлэхдээ: - Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн интернэт сүлжээний хөгжил дэвшлийн үзэл ойлголт өргөн олны хндэтгэлийг хүлээв. Хятад, Америк интернэт сүлжээний том гүрэн юм. Интернэт сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэж, хоёр тал нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллах байр суурийг баримталж, интернэт сүлжээний аюулгүй хамтын ажиллагааг урагшлуулах ёстой. Microsoft-ийн технологи болон чадварлаг боловсон хүчин шилдэг давуу тал болж байгаа, Хятадтай тэргүүний технологио илүү хуваалцаж, Хятад, Америкийн аж ахуй хоорондын солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
