Ази, Африкийн залуучуудын анхны наадам 7 дугаар сарын 28-нд Бээжинд нээгдсэн бол ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлж, бүрэн дүүрэн амжилттай болохыг нь ерөөсөн байна.
Ши Жиньпин захидалдаа, Ази, Африк эх газраараа залгаатай, ард түмэн нь сэтгэл зүрхээрээ уялдаа холбоотой юм. Түүнчлэн Ази, Африк бол хүн төрөлхтний соёл боловсролын чухал эх үүсвэр газар байж, хүн ам нь дэлхийн нийт хүн амын 3/4-ийг эзэлж байдаг. Ази, Африкийн ахмад үеийн удирдагчид хамтаар "эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагаа" гэсэн Бандунгийн зориг санааг байгуулж, Ази-Африкийн хамтын ажиллагаа, тэрчлэн олон улсын харилцааг эрүүл чиглэлээр хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ази, Африкийн улс орнууд эрхбиш хамтаар хөгжиж, хамтран ажиллаж, өргөн цар хүрээ, олон дэд давхарга бүхий хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгож, улс орнуудын ард түмэнд улам их аз жаргал эдлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Ази, Африк бол дэлхийн дээр хамгийн олон залуучуудтай бүс нутаг. Хоёр тивийн хамтын ажиллагаа, хөгжлийн ирээдүй бол яахын аргагүй залуучууд юм. Ази-Африкийн залуучууд бол дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулах чухал хүчин. Тиймээс залуучууд Бандунгийн зориг санааг залгамжлан хөгжүүлж, харилцан илүү ойлгож, туршлага солилцон, харилцан ашигтай хамтын ажиллагаанд түлхэц өгч, Ази-Африкийн сэргэн мандлын мөрөөдлийг биелүүлэхээр чармайх ёстой" гэжээ.
