
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төвийн ажлын удирдах багийн дарга Ши Жиньпин 2 дугаар сарын 6-нд Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төвийн ажлын удирдах багийн 32 дахь хурлыг даргалан хуралдуулж чухал үг хэллээ. Ши Жиньпин, Нам засгийн хариуцлагатай нөхдүүд бол өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зангилаа хүчин. Өөрчлөлтийг хамгийн чухал байранд тавих хэрэгтэй. Өөрсдөө гар бие оролцон, удирдан дагуулж хийх хэрэгтэй бөгөөд хамгийн хүнд чухал ажлыг зоригтой гардан хийх хэрэгтэй гэж онцоллоо.
Ажилчин анги бол манай улсын удирдах анги. Үйлдвэрчин бол ажилчин ангийн гол хүчин. Нам засаглалын суурийг бэхжүүлэн, манай улсын эдийн засаг нийгмийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулан, үйлдвэрчний багийг өөрчлөн байгуулж, ажилчин ангид чин сэтгэлээсээ найдан, "Улс төрийг баталгаажуулах, дүрэм тогтоолыг хэрэгжүүлэх, хэв боловсролыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах" ерөнхий үзэл баримтлалын дагуу үйлдвэрчний хүчирхэг багийг байгуулна гэж хуралд онцолжээ.
