solongonews
ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны VI бүгд хурал өндөрлөв
2016-10-27 23:59
Бүгд хурлаар ”Шинэ нөхцөл байдал дахь Намын дотоодын улс төрийн амьдралын тухай зарим хэдэн зарчмууд”, ”ХКН-ын намын дотоодын хяналтын дүрэм”, түүнчлэн ”Намын 19 дэх удаагийн Бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулах тухай шийдвэр”-ийг хянан батлав.

ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны VI бүгд хурал 10-р сарын 24-27-ны өдрүүдэд Бээжинд хуралдав. Бүгд хурлаар "Шинэ нөхцөл байдал дахь Намын дотоодын улс төрийн амьдралын тухай зарим хэдэн зарчмууд", "ХКН-ын намын дотоодын хяналтын дүрэм", түүнчлэн "Намын 19 дэх удаагийн Бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулах тухай шийдвэр"-ийг хянан батлав.

Бүгд хурал, Намын XVIII удаагийн их хурлаас хойш, Ши Жиньпинээр гол болгосон намын Төв Хороо намаа бүх талаар хатуу чанга засах явдлыг өөрийн биеэр оролцон, хүчин чармайлттай хэрэгжүүлж, анх түрүүнд үлгэр жишээ үзүүлэн, хэлбэрэлтгүй урагш ахиулсан бөгөөд үзэл санаагаар намаа цогцлоон байгуулах, тогтолцоогоор намаа засахыг нягт уялдуулж, намын хэв суртлыг төвлөрүүлэн засан цэгцэлж, авилга хахуулийг хатуу чанга шийтгэн засаж, намын дотоодын улс төрийн орчинг ариутган, нам болон ард олны хүрээллийг олж, нам ба улс орны ажил үйлсийн шинэ төлөв байдлыг нээн бүтээхэд чухал баталгаа хангалаа гэж үзсэн байна.

Шинэ нөхцөл байдалд, намын дотоодын улс төрийн амьдралыг эрчимжүүлэхийн зэрэгцээ журамжуулж, заавал намын дүрмээр мөрдөн дагах мөрдлөг болгох хэрэгтэй. Шат бүрийн удирдах байгууллагууд болон удирдах боловсон хүчин хамгийн гол бөгөөд өндөр зэргийн албан тушаалтан, ялангуяа Төв хороо, Төв хорооны Улс төрийн товчоо, Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын комиссын бие бүрэлдэхүүнүүд бол хамгийн зангилаа юм. Гуйвшгүй хүсэл мөрөөдөл, шантаршгүй итгэл үнэмшилтэй байх явдлыг заавал намын дотоодын улс төрийн амьдрал өрнүүлэхийн тэргүүн чухал үүрэг зорилт болгох хэрэгтэй. Намын үдсэн чиг шугамыг заавал бүх талаар тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Намын шат бүрийн зохион байгуулалт, нийт намын гишүүд, онцгойлон өндөр зэргийн албан тушаалтнууд бол намын төв хорооны санаачилгын гуйвшгүй уриалан дэмжигч, намын төв хорооны шийдвэрийн шуурхай хэрэгжүүлэгч, намын төв хорооны хориглолыг эрс шийдэмгий сахигчид нь байх хэрэгтэй. Сахилга батын өмнө бүгдээр эрх тэгш байхыг баримтлах хэрэгтэй. Бүх намаараа намын олон түмэнч шугамын хөдөлгөөнийг заавал хэрэгжүүлж, олон түмний сайн зарц нь байх хэрэгтэйг бүгд хурлаас онцлов.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл