
Гадаад оюутнуудад Умард хил орны урлаг соёл болон Хятадын соёлын өвөрмөц сэтгэл татам байдлыг биечлэн мэдрэх боломжийг олгох зорилгоор 12-р сарын 19-ний өдөр ӨМӨЗО-ы засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон ӨМӨЗО-ы Боловсролын танхим, ӨМӨЗО-ны Утга Урлагийнхний холбооноос хамтран зохион байгуулсан "Хятад улсыг танин мэдэхүй, Өвөр Монголд уулзацгаая" 2024 оны урлагийн нэр хүмүүсийн сонгодог концерт болов.

Энэхүү удаагийн концертыг Өвөр Монголын Их сургууль болон Өвөр Монголын Багшийн Их сургууль зэрэг 4 их сургуульд суралцаж байгаа Монгол, Орос, Пакистан, Тайланд зэрэг 13 улын гадаад оюуутнуудад зориулсан юм.

2024 оны урлагийн нэр хүмүүсийн сонгодог концерт нь Хятадын ардын хөгжмийн урлагийн үзэсгэлэн болно. Тоглолтод Хятадын алдарт урлагчин Фан Жиньлун, алдарт залуу бялар хөгжимчин Лю Шижань, лимбэчин Ван Хуа зэрэг 12 тоглогчид оролцож, ятаг, пийпа, бялар, морин хуур зэрэг үндэстний уламжлалт хөгжмийг тоглосон байна.

Тансаг урлаг, шилдэг бүтээлээр уг концерт нь Хятадын уламжлалт хөгжмийн соёлын мөн чанар, өвөрмөц сэтгэл татам байдлыг харуулж, дарга Ши Жиньпиний соёлын үзэл санаа умард хилийн практикт үр өгөөжтэй байгааг тод харуулсан юм.





